Б.Чулуудай: Аав минь өнөөдөр хэлмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Б.Чулуудай: Аав минь өнөөдөр хэлмэгдлээ

Б.Чулуудай: Аав минь өнөөдөр хэлмэгдлээ

НЭМЭЛТ:

Э.Бат-Үүлийн хүү Чулуудай:

-Аав минь өнөөдөр хэлмэгдлээ. Хэвлэлийнхэн нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Өөрөө огт оролцоогүй, хийгээгүй, мэдээгүй байсан хэргийн төлөө нийслэлийн удирдлагуудаас хохиролтой гэж нэхэмжлэл гаргасны дагуу хохирол төлүүлж, дөрвөн жилийн ял оноолоо. Биднийг анх хамт ялласан. Гэхдээ миний хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Би аавынхаа төлөө тэмцэнэ. Үнэхээр шударга бус байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан. Бид хуулийн дагуу давж заалдана. Эцсийг нь хүртэл явна.

Аав минь захиж хэлэхдээ "Нэгдүгээрт, хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Би шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдал, гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байхдаа хэнийг ч гүтгэж, гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилал ялна" гэж хэлүүллээ.

Миний аав ардчиллын төлөө 30 гаруй жил тэмцсэн. Энэ хэргийг зохиосон хүн бүртэй тэмцэнэ. Улсад нэг ширхэг мөнгөний хохирол учруулаагүй. Шүүх байгууллагыг хүндэтгэж, өнөөдрийг хүртэл чимээгүй байсан. Аавын биеийн байдал муу байна. Саяхан бэртэл авсан байсан.


ШҮҮГДЭГЧ Л.НАРАНТУЯА, Ш.ГАНХУЯГ, Д.ОЮУНЖАРГАЛ, Ё.ГЭРЭЛЧУЛУУН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ
ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хооронд хянан хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна.

Шүүхээс:

-шүүгдэгч Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-шүүгдэгч Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял,

-шүүгдэгч Б.Чулуудайд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч А.Гантулгад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-шүүгдэгч Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

-шүүгдэгч Т.Гэрэлт-Одод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 7 сая төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч Д.Жаргалсайханд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч Ю.Алтангэрэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

-иргэний хариуцагч "Бэрэн" ХХК-иас 9 тэрбум төгрөгийг,

-шүүгдэгч А.Гантулгаас 210.651.500 төгрөгийг,

-шүүгдэгч Т.Гэрэлт-Одоос 120.096.500 төгрөгийг

-шүүгдэгч Ю.Алтангэрэлээс 10.500.000 төгрөгийг тус тус гаргуулан, Төрийн орон сууцны корпорацад олгуулж шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Э.БАТ-ҮҮЛД ЯЛ ОНООСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал асан Д.Гантулга, "Бэрэн групп" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Мөнхтар нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ес дэх өдрөө үргэлжилж, шийдвэрээ гаргалаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил, ТОСК-ын захирал асан Д.Гантулгад таван жилийн хорих ял тус тус оноожээ.

Прокурорын байгууллагаас шүүгдэгч нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.

Шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай яг одоо мэдээлэл хийхээ мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж