Төв банк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав | News.MN

Төв банк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав

Төв банк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав

Төв банк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2021 оны арванхоёрдугаар сарын 15, 16-ны өдөр ээлжит хурлаа хийв. Тус хурлаас эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны ирээдүйн төлөв, эрсдэлийг харгалзан үзэж:

  1. Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах,
  2. 2022 оны нэгдүгээр улирлын Урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр тогтоох,
  3. Репо санхүүжилтийн хүүг бродлогын хүү +0.5 хувиар тогтоох,
  4. Гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 18 хувьд хүргэх багц шийдвэр гаргасан байна.

Мөнгөний бодлогын хорооноос гаргасан шийдвэрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир нар мэдээлэл өгч байна.

Жилийн инфляц 2021 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 10.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 10.0 хувьд хүрчээ. Хилийн хязгаарлалт, малын халдварт өвчний тархалт, тээврийн зардлын өсөлт зэрэг нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байгаа аж. Эдгээр хүчин зйлсийн нөлөөгөөр инфляц ойрын хугацаанд өсөх хэдий ч 2022 оны сүүийн хагас Төв банкны зорилтын орчимд тогтворжих төсөөлөл гарчээ.

Гэвч нийлүүлэлтийн сүлжээний саатал, хилийн хязгаарлалт, хүнс, шатахууны үнийн хүлээлтээс давсан өсөлт зэргээс шалтгаалан инфляц хурдан буурахгүй байх эрсдэлтэй байгаа аж. Иймд урт хугацаат репо санхүүжилтийн зориулалтыг өргөтгөн шатахуун болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг шаардлагатай түвшинд хүртэл бүрдүүлэхэд ашиглаж болохоор шийдвэрлэжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа боловч дотоод эдийн засгийн өсөлт сүүлийн хоёр улиралд төсөөллөөс доогуур гарсан байна. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжил, сэргэлтэд эерэг нөлөөлж буй. Гэвч өрхийн хэрэглээ сэргэхгүй, хилийн хязгаарлалттай холбоотойгоор гадаад худалдаа, нийлүүлэлтийн хангамж тасалдаж, улмаар тээвэр, боловсруулах, барилгын салбарт идэвхижил сул байгаа нь эдийн засгийн өсөлт өмнөх улирлаас саарахад голлон нөлөөлжээ.

Бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалах нь эдийн засгийн сэргэлтийг тэтгэх, өсөлтийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлэхээр байна.

Түүнчлэн Мөнгөний бодлогын хорооноос банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Төв банк эдийн засгийн сэргэлт болон инфляцын төлөвтэй уялдуулан мөнгөний бодлогын тохиргоог тухай бүр хийхээ мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-16 66.181.180.232

МБ бол улс орны эдийн засгийг эмчлэх эмч байх ёстой. Гэтэл өвдсөн эдийн засгаа оношлоод эмчлэх үндсэн үүргээ огт гүйцэтгэхгүй, хэдэн банкуудыг дампууруулаад эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ. Ийм болгосон нөхдөд хариуцлага тооцож, боловролтой зоримог боловсон хүчинг томилж ажиллууулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-16 213.87.155.224

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-16 103.229.120.226

банкуудын гадаад валютын заавал байлгах нөөцийг 3 хувиар нэмэгдүүлнэ гэдэг чинь харин ч валютын нийлүүлэлт багасч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг сулруулах бус уу, үүнийг яагаад төгрөгийн өгөөжийг хадгалах арга хэмжээ гээд байгаа юм болоо?

Avatar

Зочин 2021-12-16 66.181.191.172

Ийм тэнэг нөхдүүд монголын мөнгөний бодлого барьж байна гэхээр мөхлийн ирмэг рүүгээ явж байна гэсэн үг.

Avatar

Зочин 2021-12-16 66.181.181.206

Төгрөг ханш навс унасан яаж сэргээх юм болдоо

Avatar

Зочин 2021-12-16 202.21.127.170

Новшнуудаа наад бодлогын хүүгээ өсгөөчээ, инфляци чинь талийлаа.

Avatar

Зочин 2021-12-16 202.55.188.94

"Эдийн засгыг сэргээнэ" гэх нэрийдлээр АРВАН ИХ НАЯД ХЭВЛЭЖ МАНгас дотроо булагнасны уршиг чинь гарч енгерсен хавраас бух юмны унэ нэмэгдсээр одоо инфляци дунджаар 100% болсон байна. Юу ч хийж чадахгуй байж улам хорлоод байдаг. ЗГ оролцох тусам байдал улам муудаж байна, тэгснээс яг ковидыг хаясан шигээ юу ч хийхгуй зугээр л хараад сууж байсан нь дээр. Аяндаа зах зээл чинь еерийнхее хуулиар зохицоод явдгым.

Avatar

Бат 2021-12-16 66.181.191.76

10.5 худлаа тоо шүү. 20% хангалттай хүрсэн

Avatar

иргэн 2021-12-16 103.57.95.82

Мөнгөний бодлогоо чангаруулахгүй бол эдийн засаг цус харавхад ойрхон байна. Зах зээлд нийлүүлсэн их хэмжээний үнэ цэнэгүй мөнгө чинь орох оронгүй замдаа таарсан тамир нь тасарсан салбар бүрийг сүйдлээд явна шүү. Эдийн засгийг үнэ цэнэгүй цаасөн мөнгө тэтгэхгүй бодит бүтээмж л тэтгэнэ. Гэтэл бодит эдийн засаг нь зөвхөн эрээнээс хамаарч гэж хэлэхэд хэлсдэхгүй зогсонгошсон байхад учир утгагүй цаасан мөнгөөр яах юм бэ тэрийгээ татаж аваад ханшаа бариачээ. Гуйж байна.

Avatar

Зочин 2021-12-16 66.181.161.73

2016 онд инфляц 1 хувь байж. Одоо 10.5 хувь гэнэ. МАН иргэдийг ядууруулж байна даа п и з д а гэж…….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж