Төв банк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Төв банк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав

Төв банк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2021 оны арванхоёрдугаар сарын 15, 16-ны өдөр ээлжит хурлаа хийв. Тус хурлаас эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны ирээдүйн төлөв, эрсдэлийг харгалзан үзэж:

  1. Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах,
  2. 2022 оны нэгдүгээр улирлын Урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр тогтоох,
  3. Репо санхүүжилтийн хүүг бродлогын хүү +0.5 хувиар тогтоох,
  4. Гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 18 хувьд хүргэх багц шийдвэр гаргасан байна.

Мөнгөний бодлогын хорооноос гаргасан шийдвэрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир нар мэдээлэл өгч байна.

Жилийн инфляц 2021 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 10.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 10.0 хувьд хүрчээ. Хилийн хязгаарлалт, малын халдварт өвчний тархалт, тээврийн зардлын өсөлт зэрэг нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байгаа аж. Эдгээр хүчин зйлсийн нөлөөгөөр инфляц ойрын хугацаанд өсөх хэдий ч 2022 оны сүүийн хагас Төв банкны зорилтын орчимд тогтворжих төсөөлөл гарчээ.

Гэвч нийлүүлэлтийн сүлжээний саатал, хилийн хязгаарлалт, хүнс, шатахууны үнийн хүлээлтээс давсан өсөлт зэргээс шалтгаалан инфляц хурдан буурахгүй байх эрсдэлтэй байгаа аж. Иймд урт хугацаат репо санхүүжилтийн зориулалтыг өргөтгөн шатахуун болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг шаардлагатай түвшинд хүртэл бүрдүүлэхэд ашиглаж болохоор шийдвэрлэжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа боловч дотоод эдийн засгийн өсөлт сүүлийн хоёр улиралд төсөөллөөс доогуур гарсан байна. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжил, сэргэлтэд эерэг нөлөөлж буй. Гэвч өрхийн хэрэглээ сэргэхгүй, хилийн хязгаарлалттай холбоотойгоор гадаад худалдаа, нийлүүлэлтийн хангамж тасалдаж, улмаар тээвэр, боловсруулах, барилгын салбарт идэвхижил сул байгаа нь эдийн засгийн өсөлт өмнөх улирлаас саарахад голлон нөлөөлжээ.

Бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалах нь эдийн засгийн сэргэлтийг тэтгэх, өсөлтийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлэхээр байна.

Түүнчлэн Мөнгөний бодлогын хорооноос банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Төв банк эдийн засгийн сэргэлт болон инфляцын төлөвтэй уялдуулан мөнгөний бодлогын тохиргоог тухай бүр хийхээ мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж