Б.Пүрэвдорж: Цар тахлын хуулийг сунгахаар болж байна | News.MN

Б.Пүрэвдорж: Цар тахлын хуулийг сунгахаар болж байна

Б.Пүрэвдорж: Цар тахлын хуулийг сунгахаар болж байна

Б.Пүрэвдорж: Цар тахлын хуулийг сунгахаар болж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ерөнхий сайд эдийн засгаа эрчимжүүлэх хууль өргөн барина гэж мэдэгдэж байсан. Одоо өргөн бариагүй учраас хэлэлцэх боломжгүй. Цар тахлын хуулиа сунгах бодлого руу явчих шиг боллоо. Гурван зүйлийг зөвшөөрч болохгүй. Нэгдүгээрт, Засгийн газар тодорхой хэмжээний зардлынхаа хүрээнд зардлаа хэтрүүлэхгүйгээр эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах ёстой. Хоёрдугаарт, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, яамд руу хөрөнгө оруулалт тавиад байна.

Цүнх барьдаг, төрийн албан хаагчийн шалгалтаа өгч чаддаггүй 2000 хүнийг шууд төрийн албанд авсан. Мөн дээрээс нь 600 гаруй хүнийг албан тушаал ахиулсан. Тиймээс шууд томилгоог болиулж, мерит зарчмаараа явах хэрэгтэй. Гуравдугаарт, аж ахуйн нэгжүүд тендер зарлахгүйгээр гэрээгээр худалдан авалт хийж байна. Дээрх асуудлыг “зөв” болговол энэ хууль үргэлжилж болох юм” гэлээ.

Эргэн сануулахад, цар тахлын хуулиар 1000 гаруй албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон тухай Төрийн албанаас мэдээлж байсан билээ. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалд томилсон 519 хууль бус томилгоог илрүүлжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төрийн албанд шинээр элсэгчдээс шалгалт авалгүй оруулж байсан. Цар тахлын тухай хуулийн хүрээнд 1000 гаруй иргэн төрийн удирдах албанд тушаалд томилогдсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-16 213.87.155.224

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-16 202.9.40.231

Цар тахлын хуулиа сунгуулаад өлбөрөөд, өлөн зэлмэн, автобусаа хүлээгээд, хөлдөөд өлбөрөөд явж бай. Өөрөө ойчсон хүүхэл уйлдаггүй юм.

Avatar

Зочин 2021-12-16 202.55.188.94

Tegvel tog us dulaaniig tur daah heveeree yumuu?

Avatar

Зочин 2021-12-16 66.181.190.199

Одоо болоо юм биш үү. Энэ улсаа хувааж идээд дууслаа шүү дээ. Төсвийн чинь ихэнх хэсэг нь халамж боллоо.

Avatar

Зочин 2021-12-16 202.21.111.218

Төрийн албанд хууль бусаар томилогдсон хүмүүс л энэ төрийн бодлогыг алдагдуулж байна. Тиймээс хууль бус томилгоог л болиулж байж л төрийн ажил хэвийн явна. Хуулийг далимдуулж байгаа хулгайч, луйварчингуудаа зайлуулах хэрэгтэй. хууль сунгагдах ёсгүй…

Avatar

/*-*/ 2021-12-16 49.0.178.107

Зөв, бас энэ жил Ёоле тэмдэглэхийг хориглохгүй бол халдвар эргэж өсөөд өдөрт 1000 хүрнэ

Avatar

Зочин 2021-12-16 202.21.111.218

хуульгүйгээр зохицуулах зөндөө боломжууд байгаа.

Avatar

Зочин 2021-12-16 202.21.111.218

Шударга гишүүнийг дэмжиж байна. төрийн албыг л зөв гольдролд оруулах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж