Орос улс Хятадтай харилцаагаа бэхжүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Орос улс Хятадтай харилцаагаа бэхжүүлэв

Орос улс Хятадтай харилцаагаа бэхжүүлэв

Лхагва гаригт болсон цахим уулзалтаар Владимр Путин болон Ши Жиньпин нар харилцаа холбоогоо улам бататгав. Уулзалтын эхэнд Путин “Орос Хятадын харилцаа XXI зууны хамтын ажиллагааны тод жишээ” гэж хэллээ.

Путин хэлэхдээ “Бие биенийхээ асуудалд хөндлөнгөөс оролцдоггүй” учраас Хятад улстай тогтоосон зарчим нь зарим талаараа амжилттай болсон гэж мэдэгдэв.

Ши Жиньпин Путины хэлсэн үгийг сайшааж, “Кремль Хятадын ашиг сонирхлыг үл харгалзан хамгаалж, улс хоорондоо үл ойлголцол бий болгох оролдлогыг няцааж байдагт талархаж явдаг” гэж хэллээ.

Ши Жиньпин АНУ-ын талаар дурдахдаа "Дэлхийн тодорхой хүчнүүд "ардчилал", "хүний эрх" гэсэн нэрийдлээр Хятад, Оросын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг оролдож байна" гэв.

Орос, Хятад хоёр сүүлийн хэдэн жилийн хугацаанд АНУ-тай харилцаа улам хурцдаж байгаатай холбогдуулан улс хоорондын харилцаагаа бэхжүүлсэн юм.

"Бид худалдаа, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж байна. Энэ оны 1-11 дүгээр сар хүртэл бидний харилцан худалдаа 31 хувиар  нэмэгдэж, 123 тэрбум ам.долларт хүрсэн" гэж Путин хэлэв. Мөн “Бид эрчим хүчний салбарт цөмийн үйлдвэрлэл, аж үйлдвэр, өндөр технологи зэрэг хэд хэдэн томоохон хамтарсан төслүүд хэрэгжүүлж байна” гэлээ.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж