Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөллүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм.
Уулзалтын үеэр Хотын дарга Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгчөөр томилогдсон А.Ганхуягт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Түүнчлэн Улаанбаатар хотын Худалдааны танхимын зүгээс цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, зорилго, зорилтоо Хотын даргад танилцуулан, НЗДТГ-тай хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов.
Тус уулзалтын хүрээнд 2022 оны нэгдүгээр улиралд багтаан Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдийн форумыг хамтран зохион байгуулахаар тохиролцов.
Улаанбаатар хотод бизнесийн үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй томоохон компани нэгдэн Улаанбаатар хотын Худалдааны танхимыг 2015 онд байгуулсан бөгөөд өдгөө 250 орчим гишүүн байгууллагатай болжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ