Ирэх онд 500 автобусыг шинэчилнэ | News.MN

Ирэх онд 500 автобусыг шинэчилнэ

Ирэх онд 500 автобусыг шинэчилнэ

Ирэх онд 500 автобусыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг өчигдөр (2021.12.15) Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах төлөвлөгөөг УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдэд  танилцуулжээ. Энэ үеэр тэрбээр ирэх онд 500 автобусыг шинэчилнэ гэж хэлэв.

Ч.Батзориг "Ирэх гурван жилд түгжрэл бууруулахад 1.2 их наяд төгрөг зарцуулна. 2022 онд долоон байршилд 21.05 км артерийн зам барьж байгуулахаар төлөвлөсөн. Зам, гүүр барьж байгуулах ажилд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг зүйл бол газар чөлөөлөлт. Нийтдээ 320 тэрбум гаруй төгрөгийн газар чөлөөлөлт байгаагаас ирэх онд 169 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлт хийгдэнэ. Авто замын 161 уулзвар, гарцыг дахин инженерчлэлд оруулна. Эхний ээлжид 30 уулзвар, гарцыг дахин инженерчлэх юм.

Бас хийх шаардлагатай чухал ажил бол туслах болон холбоос зам, зогсоол, явган болон дугуйн зам, нүхэн гарц, жижиг гүүрийн тохижилт юм. Энэ бүхэнд ирэх онд 40 тэрбум төгрөг төлөвлөсөн. Нийтийн тээврийн системийг хөгжүүлнэ. 2022 онд 500 автобусны парк шинэчлэл хийнэ.

Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний 41 км урт шугам тавихаар төлөвлөж байна. Үүний 16 км-ыг 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөсөн. Тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх, авто зогсоолын менежментийн ажлуудыг төлөвлөсөн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-16 66.181.160.24

Том автобус нэмсэнээр автомашины тоо нэмэгдэж түгжээ буурах уу мэдрэлтэй мэдрэл малнуудаа би та нарт гарц гаргалгааг хэлж өгье. 500 ш автобус авах мөнгөөрөө жижиг оврын дизель биш цахилгаан автобусаар паркаа шинэчил хурдан хурдан явж зай талбай бага эзэлж агаар бохирдуулахгүй, хотын дүүргийн захиргаануудыг бүгдийг хотын захад гарга дагаад аж ахуйн нэгж үйлчлэгч байгууллагууд дагаад зайлна, энэ дээд сургуулиудыг наад мөнгөөрөө аймгууд руу нүүлгэ, хөдөөнийхөн хотод ирээд болсон болоогүй оюутан бол

Avatar

Зочин 2021-12-16 213.87.155.224

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-16 66.181.177.30

Сумьяагийнхний ярих нь даанч сайхан, харамсалтай нь ажил болж хэрэгжсэн юм байдаггуй, ярианыхаа эрчийг л улам нэмээд байхаас юу ч хийдэггуй, ингэж байнга хоосон амлаж, худлап ярьж, тархи угааж хол явахгуй ээ

Avatar

Зочин 2021-12-16 66.181.161.102

Өөрсдиин хүмүүсиин хиисэн автобусыг төсвөөр дэмжлэг өгч сайжруулаад хэрэглэдэг бол жинхэнэ эх оронч хэрэглээ болохсон Гэтэл дундаас нь мөнгө идэх гэсэн нөхдүүд гаднаас авах гээд л дотоодынхоо автобусыг баахан шалтаг ярьсаар байгаад л авдаггүй дээ Ингэж л дэмжихгүй бол бид үйлдвэрлэгч улсуудтай яаж өрсөлдөж тэднээс илүү сайныг хиинэ гэж байхгүй шүүдээ

Avatar

Зочин 2021-12-16 202.126.90.109

Яг үнэн

Avatar

Зочин 2021-12-16 103.26.194.26

үйлдвэрлэгчдийг дэмжиж автобусыг нь худалдаж авч байх юм.Хотын даргаа, эх орны үйлдвэрлэл зөвхөн хурал цуглаан дээр зорилт дэвшүүлж ярьснаар хөгжихгүй. Дэвшүүлсэн зорилт ярьсанаа ажил хэрэг болгож амьдрал дээр хэрэгжүүлж тухайлбал автобус троллебус угсарч оролдож байгаа хүмүүсээ дэмжиж хийсэн юмыг гололгүй авч хэрэглэе, сайжруулья.Шууд сайхан болохгүй нь ойлгомжтой ч яваандаа ажил нь сайжирч өргөжин машины том үйлдвэр болохыг байг гэх газаргүй.

Avatar

Зочин 2021-12-16 103.26.194.26

Гаднаас автобус авч байхаар ямар ч гэсэн дотооддоо угсарсан автобусаа авч хэрэглэе. 1-рт машин үйлдвэрлэж эхлэж байгаа санаачлагчидаа дэмжиж хөгжүүлье. Дотооддоо ажлын байр шинээр бий болгое. Автомашины эцэг гэгддэг Форд анх эхнэртэйгээ хоёлханаа байшингийнхаа дэргэд төмөр цуглуулаад машин тэрэг хийх гэж даарч зэв шороо болчихсон зогсож байсныг хүмүүс хараад шоолдог байсан гэж уншсан юм байна.Гэтэл бид автобус угсраад гаргаад ашиглалтад өгөөд бахйад тэднийгээ дэмжихийн оронд гаднын

Avatar

Зочин 2021-12-16 59.153.86.19

Тэгнэ ингэнэ магадгүй гэдгээ хэдэн удаа чалчих гээ вэ одооноос газар чөлөөлөлтөө гэрээлж эхлээч тэхгүй бол эхлэх гэж 10 жил болноо

Avatar

Уланбатар хотын иргэн 2021-12-16 202.21.100.210

ПДА энэ мөнгөөрөө ТҮНЭЭЛ ухдаг ганц машин аваад энэ хотын нэг МЕТРО-той болгож болдоггүй юм байхдаа Мөнгө идэх гээд үхлээ л дээ НОВШНУУД

Avatar

Зочин 2021-12-16 66.181.161.66

юуч хиигээгүи бж худлаа яриха болиоч эхлээд хиичээд яриач өвлиин хүитэнд автобус хүрэлцэхгүи хөлдөж үхэх жахаж бж бөөн алаан болж бж өглөө ороидоо сууж бн иим битгии олон юм солиор хөгжил гж худлаа битгии хэлж баи олигтоихон 3хан сая хүнээ хүнии даитаи авч явж чадхгүи хэвтэж бж хуцаад баихиин

Avatar

Зочин 2021-12-16 192.82.70.23

Айлын хоёр гуван хүн хүнд хү,дэвтэр, маш хүнд, өвчилчихөөд байхад ганц хүий цалингаар гэр бүлээ авч явахад хэцүүхэн байх байх шүү зусланд барих байшингаа ч дуусгаж чадахгүй шүү хүү минь ямарваа юмыг өөр дээрээ харьцуулж бодож бай . улс гэдэг нэг айл өрх л гэсэн үг .

Avatar

Зочин 2021-12-16 43.228.129.131

Хятад автобус оруулж ирэхээр болсон гэсэн, хогийн хулгайчууд

Avatar

Зочин 2021-12-16 192.82.70.23

бидний хэрэглэж байгаа юмны ихэнх нь хятад магадгүй таны цамц зангиа , боломжтой бүхнийг өөрсдөө хиж суръя гэж уриалаач

Avatar

Зочин 2021-12-16 202.21.97.30

тэр автобуснуудаа ӨВӨЛ Л АВЧИРЧ ГАЗАР ДЭЭР НЬ ШАЛГАЖ АВМААР БАЙНАА

Avatar

Зочин 2021-12-16 202.126.89.55

Битгий тэгнэ, ингэнэ гэж худлаа яриад бай. Олон юм хуцалгүй оруулаад л ир.

Avatar

зочин 2021-12-16 192.82.84.48

Нийслэлийн удирдлагууд минь Хятад автобус битгий оруулж ирж болохгүй шүү, Япон, Солонгос, Европын Ниссан Тоёта, Хюндай Бенз гм дэлхийд чанараараа танигдсан аьирбус нийтийн тээврийн үлчилгээнд явжжлаарай, насжилт удаан эвдрэл гэмтэл бага найдвартай шүү

Avatar

Зочин 2021-12-16 103.229.122.48

12 jil bolohoor n aaktlana gechiheer chine yamar teneg n chanartaig n oruulj irehiin ain

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж