Ирэх онд 500 автобусыг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Ирэх онд 500 автобусыг шинэчилнэ

Ирэх онд 500 автобусыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг өчигдөр (2021.12.15) Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах төлөвлөгөөг УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдэд  танилцуулжээ. Энэ үеэр тэрбээр ирэх онд 500 автобусыг шинэчилнэ гэж хэлэв.

Ч.Батзориг "Ирэх гурван жилд түгжрэл бууруулахад 1.2 их наяд төгрөг зарцуулна. 2022 онд долоон байршилд 21.05 км артерийн зам барьж байгуулахаар төлөвлөсөн. Зам, гүүр барьж байгуулах ажилд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг зүйл бол газар чөлөөлөлт. Нийтдээ 320 тэрбум гаруй төгрөгийн газар чөлөөлөлт байгаагаас ирэх онд 169 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлт хийгдэнэ. Авто замын 161 уулзвар, гарцыг дахин инженерчлэлд оруулна. Эхний ээлжид 30 уулзвар, гарцыг дахин инженерчлэх юм.

Бас хийх шаардлагатай чухал ажил бол туслах болон холбоос зам, зогсоол, явган болон дугуйн зам, нүхэн гарц, жижиг гүүрийн тохижилт юм. Энэ бүхэнд ирэх онд 40 тэрбум төгрөг төлөвлөсөн. Нийтийн тээврийн системийг хөгжүүлнэ. 2022 онд 500 автобусны парк шинэчлэл хийнэ.

Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний 41 км урт шугам тавихаар төлөвлөж байна. Үүний 16 км-ыг 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөсөн. Тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх, авто зогсоолын менежментийн ажлуудыг төлөвлөсөн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж