Эминемийн охин сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Эминемийн охин сүй тавьжээ

Шинэхэн сүй тавьсан Алайна Скотт та босно уу! (Алдарт репперийн дууны үгнээс эш татав)

Реппер Эминемийн өргөмөл охин, өдгөө 28 настай Алайна Скотт удаан үерхсэн найз залуу Мэтт Моллерын гэрлэх саналыг Даваа гаригт хүлээн авлаа. Тэрбээр инстаграм хуудсандаа цөөн хэдэн зургуудаа оруулаад “Энэ мөч, энэ амьдрал. 100 дахин Би чамд хайртай” гэж бичжээ. Детройт дахь The monarch club-ийн дээвэр дээр Мэтт өвдөг дээрээ сөгдөн түүнээс гэрлэхийг гуйж буй болон алтан туузаар боосон алмазан шигтгээтэй маргад эрдэнийн бөгжний зургуудыг инстаграмдаа тавьсан байна.

Хосууд долоон жил болзсоны эцэст хайраа илчилсэн чин сэтгэлийн үгсийг Алайна инстаграмдаа оруулж байв.

Алайнагийн ээж Даун Скотт нь алдарт репперийн экс эхнэрийн эгч юм. Даун Скотт 2016 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан гэсэн мэдээлэл байдаг. Гэхдээ Эминем нь Алайнаг 2000 оны үеэр буюу өөд болохоос нь өмнө өргөж авч байжээ. 15 удаагийн Грэммигийн шагналт репперт өргөмөл охин Алайнагаас гадна Хайли Жэйд  гэх охинтойг хүн бүхэн мэдэх болов уу. Тэрбээр “Mocking bird” дуундаа гэр бүлийнхээ тухай шүлэглэсэн байдаг бөгөөд Алайна, Хайли нарыг “Одоо та хоёр бараг л эгч дүүс” гэж дуулж байжээ.

Эх сурвалж: eonline.com

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж