Сайжруулсан шахмал түлшний шуудай авах 10 аж ахуйн нэгж | News.MN

Сайжруулсан шахмал түлшний шуудай авах 10 аж ахуйн нэгж

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Сайжруулсан шахмал түлшний шуудай авах 10 аж ахуйн нэгж

Сайжруулсан шахмал түлшний шуудай авах 10 аж ахуйн нэгж

"Тавантолгой түлш" ХХК иргэдээс сайжруулсан түлшний 25 кг-ын савлагаатай, хэрэглэж дууссан шуудайг 300 хүртэлх төгрөгөөр буцаан худалдан авч, түүндээ бүтээгдэхүүнээ савлаад, эргэлтэд оруулахаар болсон. Гэхдээ шаардлага хангасан шуудай худалдаж авахаа мэдэгдлээ.

Энэ ажлыг туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд хариуцан, зохион байгуулж байгаа аж. Эдгээр компаниуд чанарын шаардлага хангасан бүтэн шуудайг иргэдээс шалгаж авах, авсан шуудайд түлшээ савлах болон “Тавантолгой түлш” компанийн борлуулалтад гаргахад бэлдэж өгөх үүрэгтэй юм байна.

Сайжруулсан шахмал түлшний үнийг Засгийн газрын тогтоолоор 50 хувь хөнгөлсөн. Энэ дагуу тухайн сайжруулсан шахмал түлшний 25 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнгээр иргэдээс худалдан авна гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар нэг тонн сайжруулсан түлшний өөрийн өртөг нь 300 мянга орчим төгрөг болж байна. Харин иргэд 75 мянган төгрөгөөр худалдан авч буй юм. Засгийн газрын гаргасан уг шийдвэр хүчинтэй байх хугацаанд иргэд тус үнээр сайжруулсан түлшээ худалдаж авна. Эргээд ирэх өвлөөс зах зээлийнхээ зарчмаар худалдаалагдана. "Тавантолгой түлш" компани жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хийн, хотын хэмжээнд нийлүүлдэг. Энэ нь өнгөрсөн 2019 болон 2020 онд хүрэлцээтэй байжээ.

"Тавантолгой түлш" компани хоногт 2600-3500 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж буй аж. Одоогийн байдлаар нийслэл хотод 29 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Гол түүхий эд болох эрчим хүчний баяжуулсан нүүрсийг энэ өвлөө бүрэн даах хэмжээнд татан авсан. Харин барьцалдуулагч эдийг хоёр эх үүсвэрээс авч байгаа аж. Эхнийх нь голлох эх үүсвэр буюу БНХАУ-аас импортоор, үлдсэн хэсгийг дотоодын гурван аж ахуйн нэгжээс нийлүүлж байгаа юм.

Ирэх оны ихээр Бээжингийн өвлийн олимп болон цагаан сарын баяр тохионо. Үүнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ба хүндрэл учруулахгүй байх тал дээр онцгойлон анхаарна. Гэхдээ цар тахлаас шалтгаалан гэнэтийн шийдвэр гарахгүй бол энэ жилийн хувьд нийслэлд амьдардаг гэр хорооллын айлуудыг сайжруулсан шахмал түлшээр тасалдуулахгүй хангахаа мэдэгдлээ.

Сайжруулсан шахмал түлшний шуудайг дараах 10 ААН-ээр дамжуулан иргэдээс худалдаж авна

Байгууллагын нэр, утасны дугаар, захирлын нэр:

Алдар ямаат уул ХХК 80080896 Н.Отгонцэцэг

Мандах жагар мөнх ХХК 90300353 В.Сүрэнхорлоо

Мөнх шинэс ХХК 99267866 М.Батсанал

Дэвжих наран билэг ХХК 86161686 О.Зоригтсүх

Тепо Хөгжил ХХК 88257885  Н.Төмөрбаатар

Тэргэл Тэнгэр ХХК 88094206 Г.Батбаяр

Болд Лийдерс ХХК 88970578, 89159352 Г.Уламбаяр

Арвижих сувдан тулга ХХК 99858990 Т.Энхтайван

Өрхийн хүү хөгжил ХХК 99074364 Н.Бурмаа

Булган соёмбо ХХК 94943398 Л.Баярсайхан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-16 213.87.155.224

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-16 66.181.161.102

Нээрээ ингэж чадвал нэг сумаар 2 туулай буудна гээч болно шүү Хятадаас авч доллар үрэхгүй үнэ хямд хаягдал багасна хувь хүндээ ч хэдэн төгрөгнии нэмэр Харин ажил зохион байгуулж чаддаг цүнх баригч биш жинхэнэ амьдрал мэдэх туршлагатай хүмүүс л ажлыг бүтээдэг дээ

Avatar

Зочин 2021-12-16 202.55.188.94

Zadgaigaar l zaraach dee, zaaval 1 shahaa hiij baidag. Humuus tergen deeree achaad yavna uu, uursduu beldsen shuudaindaa hiigeed yavna uu tednii dur shuu dee

Avatar

Зочин 2021-12-16 59.153.86.19

Нэг нь ингэж хэлдэг нөгөө нь өөр юм яриад гараад ирдэг монголын дарга нар 15 толгойтой мангас шиг шийдвэр гаргадагшдээ

Avatar

Зочин 2021-12-16 43.242.242.67

Консервний лааз үйлдвэрлэж чадахгүй байж комнизм байгуулна шуудй хийж чадахгүй байж капитлизм байгуулна

Avatar

Зочин 2021-12-16 103.80.210.183

үнэн юм болов уу? ямар хэлсэн дээ байдаг биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж