Сайжруулсан шахмал түлшний шуудай авах 10 аж ахуйн нэгж

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Сайжруулсан шахмал түлшний шуудай авах 10 аж ахуйн нэгж

Сайжруулсан шахмал түлшний шуудай авах 10 аж ахуйн нэгж

"Тавантолгой түлш" ХХК иргэдээс сайжруулсан түлшний 25 кг-ын савлагаатай, хэрэглэж дууссан шуудайг 300 хүртэлх төгрөгөөр буцаан худалдан авч, түүндээ бүтээгдэхүүнээ савлаад, эргэлтэд оруулахаар болсон. Гэхдээ шаардлага хангасан шуудай худалдаж авахаа мэдэгдлээ.

Энэ ажлыг туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд хариуцан, зохион байгуулж байгаа аж. Эдгээр компаниуд чанарын шаардлага хангасан бүтэн шуудайг иргэдээс шалгаж авах, авсан шуудайд түлшээ савлах болон “Тавантолгой түлш” компанийн борлуулалтад гаргахад бэлдэж өгөх үүрэгтэй юм байна.

Сайжруулсан шахмал түлшний үнийг Засгийн газрын тогтоолоор 50 хувь хөнгөлсөн. Энэ дагуу тухайн сайжруулсан шахмал түлшний 25 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнгээр иргэдээс худалдан авна гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар нэг тонн сайжруулсан түлшний өөрийн өртөг нь 300 мянга орчим төгрөг болж байна. Харин иргэд 75 мянган төгрөгөөр худалдан авч буй юм. Засгийн газрын гаргасан уг шийдвэр хүчинтэй байх хугацаанд иргэд тус үнээр сайжруулсан түлшээ худалдаж авна. Эргээд ирэх өвлөөс зах зээлийнхээ зарчмаар худалдаалагдана. "Тавантолгой түлш" компани жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хийн, хотын хэмжээнд нийлүүлдэг. Энэ нь өнгөрсөн 2019 болон 2020 онд хүрэлцээтэй байжээ.

"Тавантолгой түлш" компани хоногт 2600-3500 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж буй аж. Одоогийн байдлаар нийслэл хотод 29 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Гол түүхий эд болох эрчим хүчний баяжуулсан нүүрсийг энэ өвлөө бүрэн даах хэмжээнд татан авсан. Харин барьцалдуулагч эдийг хоёр эх үүсвэрээс авч байгаа аж. Эхнийх нь голлох эх үүсвэр буюу БНХАУ-аас импортоор, үлдсэн хэсгийг дотоодын гурван аж ахуйн нэгжээс нийлүүлж байгаа юм.

Ирэх оны ихээр Бээжингийн өвлийн олимп болон цагаан сарын баяр тохионо. Үүнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ба хүндрэл учруулахгүй байх тал дээр онцгойлон анхаарна. Гэхдээ цар тахлаас шалтгаалан гэнэтийн шийдвэр гарахгүй бол энэ жилийн хувьд нийслэлд амьдардаг гэр хорооллын айлуудыг сайжруулсан шахмал түлшээр тасалдуулахгүй хангахаа мэдэгдлээ.

Сайжруулсан шахмал түлшний шуудайг дараах 10 ААН-ээр дамжуулан иргэдээс худалдаж авна

Байгууллагын нэр, утасны дугаар, захирлын нэр:

Алдар ямаат уул ХХК 80080896 Н.Отгонцэцэг

Мандах жагар мөнх ХХК 90300353 В.Сүрэнхорлоо

Мөнх шинэс ХХК 99267866 М.Батсанал

Дэвжих наран билэг ХХК 86161686 О.Зоригтсүх

Тепо Хөгжил ХХК 88257885  Н.Төмөрбаатар

Тэргэл Тэнгэр ХХК 88094206 Г.Батбаяр

Болд Лийдерс ХХК 88970578, 89159352 Г.Уламбаяр

Арвижих сувдан тулга ХХК 99858990 Т.Энхтайван

Өрхийн хүү хөгжил ХХК 99074364 Н.Бурмаа

Булган соёмбо ХХК 94943398 Л.Баярсайхан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж