Хортон шавжууд хуванцар иддэг болтлоо хувьсан өөрчлөгджээ

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Хортон шавжууд хуванцар иддэг болтлоо хувьсан өөрчлөгджээ

Хортон шавжууд хуванцар иддэг болтлоо хувьсан өөрчлөгджээ

Сүүлийн үеийн судалгаанд тулгуурлан далай болон газрын хөрсөнд байх микробууд хуванцар идэж чаддаг болтлоо хувьсан өөрчлөгджээ.

Судлаачид хүрээлэн буй орчноос 200 сая гаруй ДНХ цуглуулан скайнердаж, 10 төрлийн хуванцрыг задлах чадвартай 30 мянган фермент микроб илрүүлсэн байна.

Энэ судалгаа нь нян бактери хуванцар задлах чадамжийн талаарх анхны томоохон судалгаа юм. Шинжилгээнд хамрагдсан дөрвөн организм тутмын нэг нь хуванцар задлахад тохирох фермент агуулж байсан аж. Тэдний илрүүлсэн ферментийн тоо төрөл болон өөр өөр байршилд байгаа хуванцрын бохирдолтоос шалтгаалан хувьсч, тохирч чаддагийг тогтоожээ.

"Дэлхийн микробиом, шавжууд хуванцар задлах чадвартай нь хүрээлэн буй орчны бохирдлын хэмжээтэй нягт уялдаатайг батлах олон тооны нотлох баримтууд бид олсон. Бичил биес, микроб зэрэг нь хүрээлэн буй орчин хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг харуулсан чухал нотолгоо юм" гэж Шведийн Чалмерсын технологийн их сургуулийн профессор Алексеж Зелезняк хэлэв.

Хуванцар иддэг анхны хортон шавжийг 2016 онд Японы хогийн цэгээс илрүүлсэн. Эрдэмтэд 2018 онд хуванцар савыг задлахдаа илүү сайн микроб бий болгожээ. 2020 онд хийсэн нэмэлт өөрчлөлтүүд нь задралын хурдыг зургаа дахин нэмэгдүүлсэн байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж