Төрийн үйлчилгээний шатлалаар цалинждаг ажилчдыг гэрээт ажилтан болгох асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Сургуулийн өмнө боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос өнөөдөр (2021.12.16) мэдээлэл хийлээ.
Төсвийн тухай хуулийг үндэслэн, ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний ажилтан болох цэцэрлэгийн үйлчлэгч, манаач, тогоочийг гэрээт ажилтан болгох буюу хувийн хэвшилд шилжүүлэх асуудал яригдсан. Үүнийг эсэргүүцэж, арванхоёрдугаар сарын 7-нд Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос гаргасан шийдвэрээ нээлттэй хэлэлцүүлж, тодорхой тайлбарлахыг шаардсан. Тэд энэ удаагийн мэдээллээр Төв талбайд арванхоёрдугаар сарын 21-нд эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгдэж, УИХ-д хүргүүлсэн шаардлагын хариугаа авахыг хүсэв.
Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Д.САРАНЦЭЦЭГ:
-Манай холбооноос өмнө нь Засгийн газар, УИХ, Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлсэнгүй. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ ажлыг үр дүнд хүргэх түр хороо байгуулж, тэмцлээ үргэлжлүүлнэ. Энэ асуудлаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Хувийн хэвшилд төрийн үйлчилгээний ажлыг шилжүүллээ гэхэд ашгийн төлөө байгууллага учраас хүүхдийн аюулгүй орчинд байлгах үйл ажиллагаа алдагдана. Жишээлбэл, нэг ангийн цэвэрлэгээний зардал 5000 төгрөг гэж бодоход хувийн хэвшил ашгаа бодож, 3000 мянгаар хийх эрсдэл үүснэ. Мөн тогооч нарын хувьд чанартай, тэжээллэг хоол хүнс хийж өгч чадах уу. Төрийн өмчит үйлдвэрийн газар нэртэй дөрвөн байгууллага та бидний хүүхдийн хоолыг цэцэрлэгүүдэд нийлүүлдэг ч нэг ч хүнс үйлдвэрлэдэггүй. Хүүхдийн хоол өдрийн 1650 төгрөг гэж бодоход өнөөдөр 1200 орчим төгрөгөөр хооллож байна. Бид эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал хийхээр холбогдох албаныханд хүргүүлсэн. Бид тэмцлээ улам эрчимжүүлнэ.
Баянхонгор аймгийн үйлдвэрчний холбооны дарга н.ГҮРСЭД:
-Хамгийн бага цалинтай, их ажил хийдэг төрийн байгууллагын үйлчилгээний ажилчид үнэхээр бухимдалтай байна. Өмнө нь сумдад уурын зуухны халаалтыг нэгдсэн системд шилжүүлж, галч нарыг хувийн хэвшилд гэрээт ажилчнаар ажиллуулдаг болсон. Гэтэл нийт ажилчдын 40 хувь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна. Мөн цалин хөлсний нэмэгдэл, илүү цаг, урамшууллыг аймгийн хэмжээнд хоёрхон байгууллага авч байна. Бусад нь авч чаддаггүй. Дарга нар нь цалин хөлсний маргаан гаргавал ажлаа өг гэдэг. Төр засаг өмнө нь гаргасан алдаагаа давтаж болохгүй. Цэцэрлэгийн манаач гэхэд сайн дураараа 10 гаруй ажлыг үнэ хөлсгүй хийж ирсэн.
Lavlaa 2021-12-16 66.181.191.216
Zov shiidel baina Ur dund ni Khuviin uilchilgeenii companuud bii bolj ajliin bair garna biz dee. Medeej tsakhim zasaglal bii bolokhoor gazar, khetesuud tsoorch taaraa
Зочин 2021-12-16 122.201.21.138
Zuv zuv boszgoo boolchlogdson arduud aa! aliin bolgon iim archaagui amidrahav! Gereet bolgoh ni uul ni zov. Gehdee bas uursdiinhoo toloo dugarch sur!
Зочин 2021-12-16 202.55.188.94
Ур чадвар нарийн мэргэжил шаардахгуй иймэрхуу орон тоо гэрээгээр байх нь их зардал хэмнэх тул маш зев.
Зочин 2021-12-16 66.181.185.57
Оргүй ёолох гэж байгаа биш дээ гэрээгээр ажлаа хийгээд цалин хөлсөө аваад явна л биз дээ өөрсдөд нь хүртэл гэр орондоо амраад ажлаа хийгээд байна биз дээ
Бурхан 2021-12-16 59.153.84.139
Маш зөв арга хэмжээ. Нэмээд Орлогч сайд , агентлагуудын тоог багасгах хэрэгтэй. Яам, агентлагууд, хотын болон дүүрэг аймгийн захиргааны орон тоог тус бүр 20 иос доошгүй хувиар бууруулах хэрэгтэй. Их хурлын гишүүний дагавар туслах зөвлөх мэтийн орон тоог 50 хувиар бууруулах хэрэгтэй. Монголд дарга биш бүтээн байгуулалтанд гар бие оролцдог хүмүүсийнхээ тоог нэмэгдүүлж байж Монгол улс хөгжинө шүү. Цагаан будаа, улаан буудайн болон хүнсний ногоо тариалатаа өсгөж дотоодынхоо хэрэгцээг бүрэн ханга
зочин 2021-12-16 202.131.230.98
Төрөөс цалин авдаг хүмүүсээ багасгах хэрэгтэй. шат дараалалтай арга хэмжээ авах, зарим орон тоог шууд болиулах хэрэгтэй.
Зочин 2021-12-16 103.80.210.183
элдэв дарга нэрт махны үүлдэрийн малуудаа халж цөөл. зүгээр байгаа хүмүүсийг ингэж лайг эдлүүлж байхаар үйлдвэр барих эрхийг нь чөлөөтэй өгөөд үйлдвэрлүүл хужааг толгойг нь хага цохиод хөөх эрхийг нь дүүрэн өгчих.
Irgen 2021-12-16 66.181.185.171
Hiisen yumaar baga, darga nertei yumnuuda tsomhotgoh heregtei sh de.
Зочин 2021-12-16 202.179.25.125
Ийм зүйлийг хэн гэдэг тэнэг нь санаачилваа. Яагаад энэ хүмүүсийг эрэсдэлд оруулж байгаа юм. Энэ бол нөгөө “муу нь муудаа дээрэлхүү, муна гадсанд дээрэлхүү” гэдэг болж. Төр эхлээд бүх орлогч дарга нарын орон тоог үгүй болго.
Зочин 2021-12-16 192.82.64.158
Тэмцэх нь зөвшд дээр байгаа нөхдүүдэд ядарсан иргэдийн хоолыг булааж идэхээс өөр юм үлдээгүй бололтой . Хаашаа хувийн хэвшилд шилжүүлэх гэж байгаан . Нөгөө хувийн хэвшлийнхээ ард өөрсдөө л байгаашд , малчид эдний малыг малладаг шиг.
Зочин 2021-12-16 103.26.195.215
Тэгвэл огт ажилгүй цалин байхгүй хүмүүс яана гэсэн үг вэ.
Зочин 2021-12-16 202.131.238.114
zov sh dee. bolj butej bgaa yum yu ch alga. odoo bur bugd evlereed buh yum saihan bolj bgaa yum shig l ami amia bodood bugd duugai bolj dee hoorhii. Yamar ard tumen bn tiim l tor zasag bn gej yaasan ch unen ug ve dee