Хятад Хойд Солонгостой холбогддог гүүрийг 500 сая доллараар засварлана

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Хятад Хойд Солонгостой холбогддог гүүрийг 500 сая доллараар засварлана

Хятад Хойд Солонгостой холбогддог гүүрийг 500 сая доллараар засварлана

Хятад улс ирэх саруудад Ляонин мужаас Хойд Солонгос хүрдэг гүүрэнд хагас сая гаруй ам.долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал, уг гүүр нь Ляонин мужийн Дандон хотыг Хойд Солонгосын Синуйжү хоттой холбодог. Гүүр шинэчлэх ажлын зорилго нь терроризмын эсрэг хяналтын цэгүүд байгуулах явдал юм. Уг гүүрийг ашиглаагүй олон жил болсон тул цахилгааны шугам сүлжээний засвар, бусад өдөр тутмын засвар үйлчилгээ зэрэг хийх ажил их байгаа юм.

Ялу голоор дамжин өнгөрдөг уг гүүрийн шинэчлэлийн ажил нь хилийн хамгаалалтыг чангатгах үндсэн зорилготой гэж хятадууд мэдэгджээ. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Хятад улс уг төсөлд ийн хөрөнгө хаяж байгаа нь бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх Бээжингийн алсын зорилгын илэрхийлэлгэж дүгнэж буйф.

Сөүл дэх “Asan” бодлого судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн “Энэ бол Хойд Солонгостой холбогдох Хятадын урт хугацааны бодлого. Ялангуяа хэзээ нэгэн цагт Хойд Солонгос хилээ нээж, Хятадтай гадаад худалдаагаа өргөжүүлэх болвол энэ гүүр хамгийн хэрэгтэй” гэж хэлжээ.

Энэхүү гүүрийг анх 2013 онд 350 сая ам.долларын өртгөөр барьжээ. Өнгөрсөн Баасан гаригт нийтлэгдсэн нэгэн мэдээлэлд дурдсанаар, гүүрэн дээр терроризмын эсрэг хяналтын цэг гурвыг барих төлөвлөгөөтэй байна. Гүүрийн ихэнх хэсгийн цахилгааны системийг сольж, нийт 31 мянган м2 талбайг асфальтаар бүрэхээр төлөвлөж байгаа гэжээ. Түүнчлэн гүүрийн хашлагыг дагуулан гэрэлтүүлгийн зориулалттай 6 км гаруй цахилгааны утас татах, хэдэн зуун ширхэг цахилгааны щит суурилуулах зэрэг ажлууд хийгдэнэ. Уг ажилд зориулж 3.6 сая юань төсөвлөж, 2022 оны зургадугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: NK NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж