Д.Алтанхуягийн найруулгаар "Цөмөөхэй" балет эргэн ирэв

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуягийн найруулгаар "Цөмөөхэй" балет эргэн ирэв

Д.Алтанхуягийн найруулгаар "Цөмөөхэй" балет эргэн ирэв

Дэлхийн олон оронд шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжгээр бэлэг барьдаг. Энэ уламжлал Монголд тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Уг бүжгэн жүжгийг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Монголынхоо үзэгчдэд долоо дахь жилдээ хүргэхээр зорьж буй юм. Тэрбээр өнөөдөр (2021.12.16) Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлооч болох Соёлын элч О.Анужин, А.Эрдэнэболд, М.Нандинцэцэг, Д.Нацагдорж, А.Тэмүүлэн нартай хамтран "Цөмөөхэй" балетын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд цар тахлын үед "Цөмөөхэй" балет тоглож, уламжлал ёсоор үзэгч олонд хүргэж байгаадаа баяртай буйгаа илэрхийлээд, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, нийт таван тоглолт зохион байгуулахаа мэдэгдлээ. Энэ жилийн тоглолт энэ Бямба гаригт буюу арванхоёрдугаар сарын 18-нд 17:00 цагт эхлэх юм байна.

"Цөмөөхэй" балетын тоглолтын хуваарийг хүргэе.
  • 2021 оны арванхоёрдугаар сарын 18, 19-нд 17:00 цагт,
  • 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд 19:00 цагт,
  • 2021 оны арванхоёрдугаар сарын 25, 26-нд 17:00 цагт УДБЭТ-ын тайзнаа зөвхөн таван удаа УОК-ын 41 дүгээр тушаалыг чанд баримтлан тус балетыг тоглоход бэлэн болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж