Жастин Бибер хүчирхийллийн хэргээ тохиролцоно

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Жастин Бибер хүчирхийллийн хэргээ тохиролцоно

Өдгөө 27 настай, дуучин Жастин өнгөрсөн сард Даниелла гэх бүсгүй өөрийг нь 2014 оны гуравдугаар сард Техас мужийн “Дөрвөн улирал зочид буудал”-д хүчирхийлсэн гэх худал мэдээлэл тарааж, нэр төрд нь халдсан хэргээр шүүхэд өгчээ.

“RadarOnline.com” сайтад өнгөрсөн сард шүүгч Терри Грийний мэдээлснээр, Жастин болон Даниелла нар олон нийтийн нүдэн дээр бус хувийн журмаар асуудлаа шийдвэрлэж, тохиролцохоор болсон байна.

Жастин 10 сая ам.доллар Даниеллагаас нэхэмжилсэн, мөн нэр төрд нь халдсан хэргээр Кади гэх эмэгтэйг шүүхэд дуудаад буй юм Албан бус мэдээллээр Даниелла, Кади хоёр хамтран Жастиныг гүтгэжээ.

Хэрэг эхлэхэд дуучин Жастин тухайн өдөр өөр газар байсан бөгөөд нотлох баримт байгаа гэжээ. Тэрбээр эдгээр гүтгэлэг хэрээс хэтэрсэн, зохиомол худал үгүүд бөгөөд маргахааргүй баримт нотолгоо бий гэсэн байна.

Даниелла мэдүүлэгтээ, 2014 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Техас мужийн Остин хотын “Дөрвөн улирал зочид буудал”-д  хөгжмийн фестивалийн дараа дуучинтай цуг байсан бөгөөд хүчирхийлүүлсэн гэжээ. Гэвч Жастин тэр өдөр буудлын өрөө “Дөрвөн улирал зочид буудал”-д аваагүй, анхнаасаа тэр буудалд очоогүйгээ мэдүүлсэн байна. Мөн тухайн хэрэг болсон гэж үзэж буй өдөр экс найз охин Селена Гомезттэй хамт байсан гэжээ.

Хэйли Бибертэй гэрлэсэн Жастин энэ худал гүтгэлгийг Селенатай гуравдугаар сарын 10-ны өдөр “Дөрвөн улиралд зочид буудал”-д оройн зоог барьсныг далимдуулсан гэж үзэж байна.

Кадигийн хувьд 2015 оны тавдугаар сарын 5-ны өдөр 2 цаг 30 минутад Нью-Йорк хотын “Langham” зочид буудалд хүчирхийлүүлсэн гэх боловч Жастин тэр өдөр “Met Gala”-д оролцоод, маргааш өдрийн үүрийн 04 цаг хүртэл хувийн үдэшлэгт явсан гэжээ. Жастиныг хувийн үдэшлэгт байсныг нотлох хэд хэдэн хүн байгаа аж.

 Эх сурвалж: BANG SHOW BIZ
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж