Халамжийн нөхөн олголтыг энэ сарын 22-ноос олгоно

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Халамжийн нөхөн олголтыг энэ сарын 22-ноос олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 13-наас эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Гэвч 51 мянган иргэний шилжүүлэг түр саатжээ.

Учир нь Монголбанк системийн шинэчлэл хийж, бүртгэлүүдээ нэгдсэн стандартад оруулж байгаатай холбоотой аж. Иймд дээрх 54 мянган иргэний шилжүүлгийг арванхоёрдугаар сарын 22-нд хийнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлсэн юм.

Тэрбээр “Бид банкуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хэрэв та дээрх 54 мянган иргэний нэг бол бид удахгүй холбогдоно. Эсвэл энэ хугацаанд та өөрөө дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудсанд засах, харилцагч банктайгаа холбогдож, дансны овог нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргах хэрэгтэй шүү” гэж цахим хуудастаа бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж