Сурвалжлага: Энэ жил ананастай тахиа баярын цэсэд байхгүй | News.MN

Сурвалжлага: Энэ жил ананастай тахиа баярын цэсэд байхгүй

Сурвалжлага: Энэ жил ананастай тахиа баярын цэсэд байхгүй

Сурвалжлага: Энэ жил ананастай тахиа баярын цэсэд байхгүй

Арванхоёрдугаар сар шувтарч, ананастай тахиа "мода"-нд ордог үе ирлээ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас баярлаж чадаагүй монголчууд энэ жил баяраа нижгэр тэмдэглэж байгаа харагдана. Үдэш бүр хотын гудамжаар гоёж гангалсан бүсгүйчүүд, залуус баяртаа хоцрохгүйн тулд яарна.

Ресторан, зочид буудлын хүлээн авалтын танхимууд ч баярын орчныг боломжоороо бүрдүүлж, уур амьсгал оруулжээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд нэг зүйл ажиглагдаж байсан нь үйлчилгээний газруудын орчин нөхцөл, хүмүүсийн гоёл өөрчлөгддөг ч баярын цэс, багцууд нэг хэвийн, жилээс жилд ананастай тахиагаар дагнадаг байв. Энэ жилийн баярын багцад юу юу багтаж байгаа талаар сурвалжиллаа.

Улаанбаатар хотыг тольдох боломжтой, "Сити тауэр"-ийн 26 дугаар давхарт байрладаг “Хайнаг” рестораны хувьд 40-50 хүний захиалга авах бүрэн боломжтой бөгөөд багцаа дундаж үнээр гаргажээ. Тодруулбал, 80 мянга, 100 мянга, 120 мянгын багц байгаа аж. Багцад салат, уух зүйлс, оргилуун дарс, дессерт, хоёр төрлийн үндсэн хоол багтжээ.

"Хайнаг" рестораны менежер Э.Ганчимэг “Энэ жил манайх анх удаа шинэ жилийн захиалга авч байна. Манай онцлог гэвэл 26 давхарт байрладаг. Дээрээ террастай. Онгоц буудаг талбай бий. Шөнийн Улаанбаатарыг хамт олноороо тольдон, оргилуун дарс буудуулах боломжтой” гэж ярив.

Өнөөдрийн байдлаар тус ресторанд 10 гаруй байгууллага хамт олон захиалга өгөөд буй юм байна.

Э.Ганчимэг “Энэ жил манайх баярын цэсдээ тахиа оруулаагүй. Жилээс жилд л ананастай тахиа гардаг шүү дээ. Манайх стейк санал болгож байна. Гахай, үхрийн гол мах, хонины хавирган стейкүүд бий” гэлээ.

Үүний дараа 20 дахь жилдээ шинэ жилийн баярын хүлээн авалт зохион байгуулж буй “STO by Serj” рестораныг зорив. Хүнсний 50 дугаар дэлгүүрийн эсрэг талд "Сант Асар" төвийн нэгдүгээр давхарт байрлах тус ресторан 70-80 хүн хүлээн авах хүчин чадалтай аж. Мөн л 99 мянга, 129 мянга, 159 мянган төгрөгийн гурван төрлийн багцыг үйчлүүлэгчиддээ санал болгож байна. Багцад салат, уух зүйлс, хоёр төрлийн үндсэн хоол, коктейль, дессерт, угталтын халуун вино зэрэг багтжээ.

Зохион байгуулагч Х.Булган “Манай рестораны гол онцлог бол амт, чанар дээд зэргийнх. Шинэ жил, хүлээн авалтын 20 жилийн туршлага байна. Манай тогооч Германд олон жил ажилласан мэргэшсэн хүн бий” гэв. Түүнээс үндсэн цэсдээ ананастай тахиа багтаасан эсэхийг асуухад “Одоо ананастай тахиа улиг боллоо. Манайх стейк давамгай хийдэг. Мэдээж тахиа байхгүй бол болохгүй. Тахиа, гахайн цорой цэсэд бий” гэж хариулав.

Эцэст нь нийслэлчүүдийн хэзээний танил “Grandkhaan Irish Pub”-аар орлоо. Тус паб энэ жил 30-50 хүний багтаамжтай хүлээн авалтын заал болон 80-120 хүний багтаамжтай төв зааландаа захиалга авч байгаа аж. Гурван төрлийн багцийн үнийн хувьд 120 мянга, 160 мянга, 200 мянган төгрөг бөгөөд багцад байх ёстой бүхий л зүйлс багтжээ.

“Grandkhaan Irish Pub”-ын Үйлчилгээ хариуцсан менежер С.Мөнхсаруул “Өнгөрсөн жилүүдэд харилцагч, тогтмол үйлчлүүлдэг байгууллагуудынхаа шинэ жилийн баярыг зохион байгуулдаг байлаа. Өндөр сэтгэгдэлтэй буцсан хүмүүс таньдаг хүмүүстээ хэлсээр манайд захиалга өгөх сонирхолтой хүмүүс олширчээ. Энэ жил манайх уг нь захиалга авахгүй гэж байсан. Одоо хоёр зааландаа захиалга авч байна” гэв.

"Багцаа өөрчлөх боломж нээлттэй. Жижиг хүлээн авалтын заалны захиалга дүүрчихээд л байна. Харин төв заалны захиалга бий" гэсэн юм.

Мөн "Манай үндсэн хоол тахиа-үхрийн мах, тахиа-гахай, гахай-загас гэсэн сонголтууд бий. Манайх хоолны амт чанар сайн, баталгаатай, онцгой сонголт байж чаддаг. Энэ тал дээр гомдол ирж байсангүй. Бид үүндээ бардам байдаг. Үйлчилгээний чанар, тав тухтай орчныг бид амалж чадна" гэлээ.

Багцын үнэ олон төрөл байгаагийн шалтгаан нь бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, нэмэлт зүйлстэй холбоотой аж.

Ямартай ч энэ жил ананастай тахиа баярын цэсэд багтаагүй, энэ нь тахиа хомсдсоноос биш, ананстай тахиатай хоолноос ресторанууд, үйлчлүүлэгчид "залхсан"-тай холбоотой бололтой.

Хил, гааль хаалттай, нэг хэсэг тахиа, гахай, нарийн ногооны хомсдол үүссэн ч одоо хэвийн болсон нь дээрх ресторануудаас харагдав. Бүх төрлийн салат, тахиа, гахайны үндсэн хоолууд ямар ч асуудалгүй гарна гэдгийг дээрх менежерүүд хэлж байна. Ийнхүү бүтэн хоёр жил хөл хорионд байсан монголчууд шинэ жилээ тэмдэглэж, ресторан, пабууд захиалгадаа дарагдаж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-16 150.129.143.146

Хар хогоор яадаг байна. Худлаа маяг. Монголчууд ананастай тахиа идээгүйгээс болоод амьдрал нь сүйрээд үхчиж гэж дуулаагүй л юм байна.

Avatar

Зочин 2021-12-16 213.87.155.224

) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-16 128.131.61.162

Neg mahaaraa dagna. Udurt heden yanziin mah holi ideh asar muu. Himiin bordoogoor bordson tahia buur ch muu.

Avatar

Зочин 2021-12-16 104.243.212.108

Ананастай тахиа тансаг хоол болчих юм гэж зүүдэлсэнгүй явлаа

Avatar

зочин 2021-12-16 64.119.22.149

Тахианы мах 20 000 гээд явж өгсөн бнлээ

Avatar

Зочин 2021-12-16 66.181.161.73

ӨЛБӨРЧ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ. ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭНЭ ГЭЖ ҮРГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ БАЙХЫН ОРОНД АВГАЙ ХҮҮХЭДДЭЭ БЭЛЭГ, ГЭРТЭЭ ЧАНАРТАЙ ХООЛ ХҮНС АВААД ГАРЫН ХООЛ ХИЙЖ ИДЭЭД ГЭР БҮЛЭЭРЭЭ ӨНГӨРҮҮЛ. ЭНД ТЭНД ШАЛЧИГНАЖ ЦУГЛАЖ АРХИ ДАРС УУЖ ЗОДОЛДООД, ГУДАМЖИНД БӨӨЛЖӨӨД, ХАЛДВАР АВААД, ХАЛДВАР ТАРААГААД БАЙХ ШААРДЛАГА ЮУ БАЙНА?

Avatar

Зочин 2021-12-16 202.179.24.94

чи гэртээ хэвтээ . ажил хийсэн хүмүүс өнгөрсөн оны алдаа оноогоо ярилцаад ирэх оны төлөвлөгөөгөө ярьж цэнгэлддэг юм. чам шиг л юм үзээгүй юм шиг ууж тасраад бөөлжөөд байдаггүй юм ш дээ .12.31 нд гэр бүлээрээ тэмдэглэдэг юмаа

Avatar

Зочин 2021-12-16 202.21.127.170

Ананастай тахиа гоё ш дээ, жилд нэг идэхэд залхана гэж юу байхав

Avatar

Гений өөрчлөлтэй тахианы мах бүү идэцгээ 2021-12-16 59.153.114.131

Монголын үхэр хонины махаар сайха хоол хийж идэцгээ.

Avatar

Зочин 2021-12-16 192.82.78.7

Ananastai tahiagaa sanasan baina shuu hahaha

Avatar

хахаха 2021-12-16 66.181.170.73

хахахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж