“… Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас нөхөр, таван хүүхдийн хамт ирсэн. Манай суманд ажлын байр байхгүй. Шилжин ирсний дараагаар манай нөхөр ажил хийгээд, би хүүхдүүдээ харж байна. Би уншиж, бичиж мэдэхгүй, нэгдүгээр ангиасаа сургуулиас гарсан. Гэртээ хүүхдүүдээ хардаг"
Эмэгтэй, 35 настай.
“… Би Увс аймгийн Баруунтуруун сумаас шилжин ирсэн. Гурван хүүхэдтэй. Миний шилжилтийн гол зорилго бол хүүхдүүдээ сайн сургуульд өгөх, амьжиргаагаа дээшлүүлэх байсан. Хөдөө орон нутагт ямар ч ажлын байр байхгүй”
Эмэгтэй, 40 настай.
Энэ иргэд шиг хөдөөнөөс хотыг чиглэсэн их нүүдлийн цуваа өнөөдөр ч үргэлжилсээр. Энэ бүхэн зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оноос эхлэлтэй гэдэг. Хөдөө орон нутагт ажлын байр үгүй болж, иргэд амьдрахын эрхээр хот газар бараадах болсон. Бид шилжилт хөдөлгөөн хэрээс хэтэрлээ, сумд эзгүйрлээ гэж байнга ярьдаг.
Тэгвэл энэ талаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөнийг ойлгож, зохицуулах нь” төслийн хүрээнд Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалжээ.
Судалгаанд Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн нийт 2505 өрхийг хамруулсан байна. Судалгаагаар 2014-2016 онд шилжин ирсэн 486 шилжигч, 2017-2020 онд ирсэн 536 шилжигч, бүртгэлгүй 540 шилжигч, 943 шилжигч бус өрхүүд багтжээ.
Судалгаанд хамрагдсан иргэдийн насны бүтцийг харахад, хөдөлмөрийн насныхан илүү өндөр хувь эзэлж байна. Шилжигчдийн дийлэнх нь 20-34 насны, ганц бие буюу огт гэрлэж байгаагүй, бүрэн дунд боловсролтой залуучууд байна. Эндээс харахад, дөнгөж сургуулиа төгссөн залуусаар эгнээгээ өргөтгөн, улам залуужиж, хөдөлмөрийн насны хүн ам хөдөө орон нутгийг орхиж буйг энэ тоо илтгэнэ.
Судалгаанд хамрагдсан өрхүүдийн гуравны нэг нь Хангайн бүс (37%)-ээс Улаанбаатарт шилжин ирсэн байна. Үүний дараа Төвийн бүс орж байна (21.3%). Зүүн бүсээс шилжин ирэгсэд хамгийн бага хувийг эзэлж байна.
Шилжигчдийг уугуул аймгаар нь ангилвал, Архангай, Төв, Баянхонгор, Булган, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэд өндөр хувийг эзэлжээ.
Шилжигчдийн ойролцоогоор бараг 60 хувь нь эдийн засгийн шалтгаан, ялангуяа, хөдөлмөр эрхлэлт, амьжиргаагаа дээшлүүлэхээр хотод шилжин иржээ. Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой шалтгааны улмаас хотод шилжин ирсэн иргэд бүртгэлгүй шилжигчдийн дунд өндөр хувийг эзэлж байна.
Шилжигчдийн бараг 20 хувь нь боловсролтой холбоотой, зургаан хувь нь хүүхдийнхээ ирээдүйн төлөө, таван хувь нь гэр бүлийн шалтгааны улмаас хотод шилжин ирсэн гэжээ. Хотын гэр хороололд амьдардаг өрхүүдийн хувьд дийлэнх нь орон нутгаас шилжин суурьшигчид байгаа юм.
Тухайн иргэдийн хотод шилжин ирэхээсээ өмнө амьдарч байсан газрын байршлыг харахад, шилжигчдийн бараг тэн хагас нь аймгийн төвд амьдарч байсан байхад ердөө наймхан хувь нь сумын төвд амьдардаг байжээ. Үлдсэн 44 хувь нь алслагдмал хөдөө нутагт амьдарч байсан аж.
Шилжин суурьшигч хүн амын ойролцоогоор дөрөвний нэг нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан бол хотод ирсний дараа тэдний дийлэнх нь бусад салбар руу шилжиж, дундаж орлого нь өмнөхөөсөө нэмэгдсэн байна.
Цар тахлын нөлөө шилжигч өрхийн хөдөлмөр эрхлэлтэд тодорхой хэмжээнд өөрчлөлт авчирчээ. Өрхүүдийн дийлэнх нь өр зээл, түрээс төлөх болон ашиглалтын зардлаа хангахад хүндрэлтэй байсан гэжээ.
Бараг гурван өрх тутмын нэг нь хуримтлалаа хэрэглэсэн бөгөөд хамгийн дээд тал нь зургаан сарын хугацаанд хуримтлалаараа амьдрах боломжтой гэж хариулсан байна.
Өрхийн тэргүүлэгчдийн дийлэнх нь шилжин ирснийхээ дараа цалин хөлстэй ажилд орох, эсвэл өрхийн аж ахуй, бизнес эхлүүлсэн байна. Харамсалтай нь, нийслэл хотын хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр хомс учраас шилжин ирэгсэд ихэвчлэн албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байна. Улаанбаатарт шилжин ирсэн өрхүүд хөдөө орон нутагт цалин хөлс хэт бага, ажлын байр хомс, амьдралын чанар муу зэрэг шалтгааны улмаас буцан шилжих сонирхолгүй байна.
Орон нутгийн иргэд Улаанбаатар руу ирэхийн тулд эхлээд баг, сумын төвөөс аймгийн төв рүү, мөн нэг аймгаас нөгөө аймаг руу шилжин, эцэст нь нийслэл хотод шилжин ирж байгааг судалгааны дүн батлан харуулжээ.
Зочин 2021-12-16 213.87.155.224
^^^ Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-12-16 202.131.225.197
Ardchilal ingej ajilladag. huduug ezguiduulj hulgai hiih
Зочин 2021-12-16 202.131.225.197
ta nar shig yumnuud hotoor duuren hangalttai baina buts buts
Зочин 2021-12-16 139.5.219.11
Oron nutagt heden malchid l orlogotoi baidag sum aimgiin tuviinhun ni turiin alband ajilladag tsuuhun hed ni l orlogotoi busad ni ajil bhgui hetsuu l bdg da. Mal mallya ghr nutgiin indianuud ni huuk tuugaad bas bailgahguee
Зочин 2021-12-16 64.119.21.78
дөнгөж сургуулиа төгссөн залуусаар эгнээгээ өргөтгөн, улам залуужиж, хөдөлмөрийн насны хүн ам хөдөө орон нутгийг орхиж буйг энэ тоо илтгэнэ.???
Зочин 2021-12-16 103.26.195.215
Гол нь ажил төрөл олдохгүй, хүйтэн нөхцлөөс болж л хот руу нүүж ирж байгаа байх. Эрс тэс уур амьсгал гэдэг сайн муу янз бүрийн нөлөө их байх юм даа.
Зочин 2021-12-16 66.181.189.102
Oron nutgaa hugjuul Tsoo shine bodlogo heregtei Huduu ezguirsen, malchid barag baihgui boloh ni. Uul uurhai malchdiig ireeduigui bolgoson Huuhduudee shuud hot tuv suurin yavuuldag bolson Deed bolovsroliin togtoltsoogoo uurchil Huduunii hamag huuhduudiig avch irch mungu hiij amidarch baigaag zogsoo Tugsuud neg ni ch butsaj yavdaggui Hotod shiljih tatvariig undursgu Ingej baij tugjrel utaa buurna
Зочин 2021-12-16 66.181.190.169
Приус гэдэг хүн зөөдөг унаанаас татвар аваагүй байхад хөдөөнөөс хот руу ирдэг хүмүүсийн цуваа тасрахгүй ээ. Түгжрэл ч ихэснэ үү гэхээс хумигдахгүй ээ. Засаг ноёд оо?
ЗОЧИН 2021-12-16 202.126.89.190
АЙМГИЙН ДАРГА ГЭЖ НУТГИЙН АРД ТҮМЭНДЭЭ ЭЭЛГҮЙ ХУЛГАЙЧУУДЫН ХАР ГАЙ !!! МАН АНХААРАХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙХАА !!!
эр хүн 2021-12-16 202.70.34.98
Хөдөөнөөс Хотруу
Хотоос гадаадруу гэж
Дор бүрнээ хичээх л хэрэгтэй шүү дээ.
Эхний алхам хичээл, мөнгө, нэр хүнд, шагнал зэргийг бодолгүй ЭНЭ НЭГ АРХИНААС Л ТАТГАЛЗАЖ БАЙЖ ӨӨРЧЛӨГДӨНӨ.
Ажилсаг архичингаас, спортлог худалч байвал дээр.
Зочин 2021-12-16 103.80.210.183
гадаадаас хаашаа явах уу?
Зочин 2021-12-16 202.21.109.91
ӨНДӨР ТАКС АВ
Mgl 2021-12-16 192.82.68.125
2 chihiig ni ogtolhuu. Yahuu
zochin 2021-12-16 202.179.25.144
ded butechiin saijruulj ajliin bair bair gargaj boldoggui umuu!!!
нутгаасаа явах 2021-12-16 66.181.166.134
сум, аймгийн удирдлага нь ах дүү, хамаатан садан, намынхаа нөхдийг ажилд аваад бусдыг нь зөнд нь хаяж бгаа ш дээ. тэгэхээр хотод ирж амьжиргаагаа сайжруулахыг бодох нь аргагүй. хөдөөний дарга нэртэй лалруудаас олон юм хамаарч бгаа шүү. залуучууд сум нэртэй өмхий хонхроосоо гарч амьдралаа бодсон нь дээр. гадаад яв, ажил хийж сур.
Монгол Хүн Хаана ч ЗОРИЛГОГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ, ХӨДӨЛМӨРЛӨХГҮЙ 2021-12-16 202.126.88.157
Сумандаа МАА-аа эрхлэхгүй Зорилгүй–Аймагтаа Юу ч саначилж хийхгүй Зорилгогүй,—Хотод ирээд Хариуцлага Хүлээхгүй Зорилгогүй—Гадаадад очоод юу ч хийхгүй Паразит Амьдрал..
Монгол Хүний ЗОРИЛГОГҮЙ, ЗОМБИ & ПАРАЗИТ АМЬДРАЛ Хот, Хөдөөгүй Үргэлжилсээр…Цөм Биеийн ая тавийг л хайна, ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙ, Гялгар Сайхан Амьдрал Мөрөөдөнө….Улс төр, Мега төсөл, Уул уурхайг л Амаа урагдтал Ярьцгаана….Солонгосууд хүртэл "Монгол Паразитууд Манайхаас Зайл" гэх нь түмэн зөв аж.
Irgen 2021-12-16 66.181.185.171
Hodoo, oron nutgaa hogjuuleh heregtei. Oorsdoo archaatal bol hodoo nutagt amidral bna shu de.
Зочин 2021-12-16 202.126.88.157
Монгол хүн бүхний Амьдрал нь ЗОРИЛГОГҮЙ & ПАРАЗИТ мөртлөө, Монгол Хүн Гагц ИДЭХ, ЭДЛЭХ, АВАХ-ын Донтой Шуналтай атлаа Нийтээр Хөдөлмөрлөхгүй.
Нийтээр Хөдөлмөрлөхгүй Мөртөө Нийтээр Баяжих хүсэлтэй Паразитууд
ЭГЭЛ 2021-12-16 202.55.191.194
Ажил хийж төлөвших…ажлын байр гэдэг бол хувь хүний чадвар, ухаан боломж шүүдээ…Залхуу атаархуу, нууж үнэгүй хоол гуйж, гуйлагачилж, хөгшидийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмжээр амьдарч, хов ярьж, худал хулгайг ах дүүс, найз ойр дотныхноосоо хийж, хүнд туслах итгэлийг нь хулгайлсан, хүний нүүр харах эрхгүй зугатаж яваа луйварчид талаас илүү нь байгаа шүү…Та нар хотын хог хэцүү, хатуу гэдгийг УХААР ӨРӨӨ ТӨЛ…
ЗОЧИН 2021-12-16 103.111.68.3
Засаг төрөөс эхлээд энэ асуудал дээр анхаарахгүй бол утаа түгжрэл гэсэн хотын тулгамдсан асуудлын талаар яриад ч хэрэггүй.
Badarch taxar 2021-12-16 59.153.114.121
Хөдөөний мянгатуудын малыг нь хурааж аваад ядуучуудад нь өгөх хэрэгтэй одоо цаг нь болсон ! Хот ру шилжихийг тас хорих хэрэгтэй ! Хотоос гарч хөдөө шилжихийг их мөнгө өгч дэмжих хэрэгтэй !! Дан ганц шилжин суурьшигчдийн асуудал хариуцсан яам байгуулах хэрэгтэй !! Нэг муу агёнтлаг бол чадахгүй ! Эцэст нь энэ дээр оюукаа толгойгоо зөв ажиллуулах цаг нь болсон !!
эр хүн 2021-12-16 202.70.34.98
Тэнэг Бадарчин бэ.
Чи малын захыг ч мэдэхгүй байж ингэж ярьдаг чинь
Утсаар гангардаг, прүүсээр явдаг, тамхины ишээ шууд хаядаг, архи уугаад агсам, ар гэр нь нүүрс түлдэг арчаагүй хүн гэдгийг чинь харуулж байна.
Зочин 2021-12-16 66.181.161.57
Mash zow demjij baina
Зочин 2021-12-16 103.229.122.11
Хөдөө орон нутагт хүн амьдрах нөхцөлийг УБ-ын нөхцөлд дөхүүлэх хэмжээнд хүртэл бүрдүүлэх ажлыг бодитой түргэн хиймээр байна!! Тэгэж байж УБ-ын төвлөрлийг сааруулах ёстой!! Аймгуудад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, цалингийн нэмэгдэл г.м. хөшүүргийг бодитой хэрэгжүүлмээр байна! Тэгвэл хүмүүс нутагтаа амьдрах болно!! Ер нь гэмт хэрэгтнээс өөр ямар ч хүн төрсөн нутгаа орхиж явахыг дурлахгүй шүү дээ!! Оюун-Эрдэнэ хүү шинэ тархиар нэг юм бодох байгаа гэж найдъя??
Зочин 2021-12-16 66.181.170.73
приус авч орж ирээд схд ийн нэг жалганд гэрээ бариад приусээ унаад зам дээр түгжрээд халтуур ч хийсэн юмгүй ажилгүй архичдын арми нэмэгдэж байна. хүүхдүүд хоолгүй сургуульгүй тэгс гэж байгаад гэр бүл салаад хүүхдүүд траншен рүү шилжиж байна шүү дээ. тиймээс хөдөөний залуус минь хотод ирэх хэрэггүй шүү.
Зочин 2021-12-16 178.115.61.230
hotoo telmeer yumaa 😿
zochin 2021-12-16 202.179.21.221
5 huuhed yanaaa,arai l hetsuu yum aa