Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ дахь айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ дахь айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ дахь айлчлал эхэллээ

Ньюс агентлагийн тоймч Ж.Нямсүрэн ОХУ-аас мэдээлж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москвад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Москвагийн цагаар 15:30 цагт Внуково олон улсын онгоцны буудалд газардлаа.

ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд И.В.Моргулов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авч, хүндэт харуулууд хүндэтгэл үзүүлэн, хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэв.

Тэрбээр маргааш (2021.12.16) ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах юм.

Монгол, Орос  дипломат харилцаа тогтоосны зуун жилийн ойн хүрээнд энэхүү айлчлал болж буй бөгөөд хоёр улсын эдийн засгийг өргөжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж