Ньюс агентлагийн тоймч Ж.Нямсүрэн ОХУ-аас мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москвад албан ёсны айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Москвагийн цагаар 15:30 цагт Внуково олон улсын онгоцны буудалд газардлаа.
ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд И.В.Моргулов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авч, хүндэт харуулууд хүндэтгэл үзүүлэн, хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэв.
Тэрбээр маргааш (2021.12.16) ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах юм.












Монгол, Орос дипломат харилцаа тогтоосны зуун жилийн ойн хүрээнд энэхүү айлчлал болж буй бөгөөд хоёр улсын эдийн засгийг өргөжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэх аж.