ОХУ-ын Байгаль нуур орчим Танхой тосгонд 5.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар тус улсын Засгийн газрын Шуурхай албанаас мэдээллээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Эрхүү хотод хүчтэй мэдрэгджээ. Манай улсын Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод мөн чичирхийлэл мэдрэгдсэн.
Холбогдох байгууллагууд хүчийг тодорхойлохоор ажиллаж байна.