Путин, Ши Жиньпин нар хоёр улсын дээд хэмжээний цахим уулзалтаа өнөөдөр (Лхагва гаригт) эхлүүллээ. Энэ удаагийн уулзалтаар NATO-гийн түрэмгий үйлдэл, Европ дахь хурцадмал байдал зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Уулзалтын үеэр хоёр улсын харилцааны бүхий л салбарт анхаарал хандуулж ярилцана. Тодруулбал, эрчим хүч, технологийн салбарт хамтран ажиллах, хамтарсан хөрөнгө оруулалт, худалдаа зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм. Мэдээж уламжлал ёсоор удирдагчид бүс нутгийн асуудлаар санал солилцоно.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр уг уулзалт удаан үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд зарим нэг тодорхой мэдээллүүдийг л хэвлэлийнхэнд өгнө гэжээ.
Энэ удаагийн цахим уулзалт нь 2021 оны хувьд хоёр дахь уулзалт болж байна.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ