АНУ дахь Хятадын компаниудын хувьд тоглоом дууслаа

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

АНУ дахь Хятадын компаниудын хувьд тоглоом дууслаа

АНУ дахь Хятадын компаниудын хувьд тоглоом дууслаа

"Wall street"-д бүртгэлтэй Хятад компаниуд Бээжин Вашингтоны хурцадмал харилцаатай зэрэгцэн ойрын гурван жилдээ багтаад АНУ-ын зах зээлээс гарахаар болж байна.

Дэлхийн хөрөнгийн удирдлагын тэргүүлэгч компани болох TCW-ийн Хөгжиж буй зах зээлийн бие даасан судалгаа хариуцсан захирал Дэвид Ловингер “АНУ-ын зах зээлд бүртгэлтэй Хятадын олон компанийн хувьд тоглоом үүгээр дуусч байна. Энэ бол 20 жил яригдаж байгаа асуудал” гэж хэлэв.

TCW групп цахим хуудсаараа дамжуулан "Энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар хөрөнгө оруулалтын нийт зах зээлийн үнэ 265.8 тэрбум ам.доллар" гэж мэдэгджээ.

АНУ-ын Үнэт цаас, валютын хороо нь тус улсад бүртгэлтэй гадаадын компаниудын арилжаа хийхийг хориглосон хуулийг эцэслэн батлав. Хэрвээ тэдгээр компанийн аудиторууд Америкийн зохицуулагчдаас мэдээлэл авах хүсэлтийг биелүүлэхгүй бол зохицуулагчид арилжааны үйл ажиллагааг нь хориглож болох юм. Хятадын зохицуулагчид Нягтлан бодох бүртгэлийн хяналтын зөвлөлийн хүсэлтийг удаа дараа няцаасны эцэст уг хуулийг 2020 онд баталж байв. Уг зөвлөлөөс АНУ-д бүртгэлтэй Хятадын компаниудад аудит оруулах хүсэлт гаргаж байжээ.

АНУ болон Хятадын засгийн газар хоорондын үл ойлголцол сайнаар эргэх төлөв харагдахгүй байгаагаас үзвэл ойрын жилүүдэд багтаад энэ асуудлыг шийдвэрлэхээс өөр замгүй. Тиймээс 2024 он гэхэд АНУ-д бүртгэлтэй Хятадын дийлэнх компаниудын хувьд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болж байна" гэж Ловингер хэлэв.

Эдгээр компаниудыг нийтэд нээлттэй зарласнаас хойш зургаан сарын дотор Нью-Йоркийн хөрөнгийн биржээс хасагдах юм. Тухайн компани хөрөнгийн биржээс хасагдмагц худалдан авагчид, борлуулагчид болон зуучлагчдын сүлжээнд нэвтрэх боломжгүй болно.

Хятадын зохицуулагчид нэн тэргүүнд кибер аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэж байж компаниудын жагсаалтыг гаргах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

АНУ-д бүртгэлтэй хэд хэдэн томоохон компаниуд аль хэдийнэ Хонгконгод давхар бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа эрхлээд эхэлжээ. Цахим худалдааны акул Alibaba, тэдний өрсөлдөгч JD, хайлтын системийн акул Baidu, утас болон компьютерын тоглоом үйлдвэрлэгч NetEase, Хятадын твиттер Weibo зэрэг компаниуд үүнд багтаж байна.

Эх сурвалж: ASIA MARKETS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж