Уйгар үндэстний эрх зөрчигдөөд байгаа Хятадын Шинжаан мужаас импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирэхгүй хориглох хуулийн төслийг АНУ-ын төлөөлөгчдийн танхим санал нэгтэйгээр баталлаа. Бүгд Найрамдах нам болон Ардчилсан нам хоорондын Сенат, төлөөлөгчдийн саналыг нэгтгэсний дараа Мягмар гаригийн орой Уйгарын албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлсэн “H.R. 6256”-ын хуулийн төслийг шинэчлэн баталсан гэж "Reuters" агентлаг мэдээлэв.
Шинэ хуулийн төсөл одоогоор Сенатын мэдэлд байгаа бөгөөд ерөнхийлөгч Жо Байден бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна.
Цагаан ордон Мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ "Ерөнхийлөгч хоёр намын хамтарсан Уйгурын албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх хуулийн тухай Конгрессын тохиролцоог сайшааж байна" гэж мэдэгджээ.
“Хятадыг Уйгарын ард иргэдийг хоморголон устгаж, хүний эрхийг зөрчсөний төлөө хариуцлага тооцож, Шинжаан дахь албадан хөдөлмөрийг шийдвэрлэх арга хэмжээ авах боломжтой бөгөөд бид Конгрессын танхимтай хамтран санал нэг эсэргүүцэх ажиллагаа явуулах болно"
Ерөнхийлөгч мөн "Их 7" уулзалтаар Шинжааны болон бусад орны хүмүүсийн эрхийг зөрчсөн, албадан хөдөлмөр эрхлүүлсэн үйл ажиллагаануудыг халж, ангид байхыг уриалав. Хуулийн төслийг гүйцэлдүүлэхийн тулд захиргааны багууллагууд Конгресстой хамтран ажиллах хэрэгтэй гэлээ.
Төрийн департмент уйгарчуудыг “дахин сургах” хуарангийн эмэгтэйчүүд системтэй хүчирхийлэлд өртдөг, бэлгийн дарамтад ордог гэсэн мэдээлэлд “гүнээ түгшсэн” гэлээ.
Өнгөрсөн жилийн мэдээлснээр, Хятадын баруун Шинжаан мужид 2017 оноос хойш гурван сая хүртэлх лалын шашинтныг эрх баригчид гэр орноос нь хөөж, хорих лагерьт ор сураггүй болсон ба Хятадын засгийн газар үүнийг "дахин хүмүүжүүлэх" байгууламж гэж нэрлэжээ.
Эх сурвалж: the Fox News
Холбоотой мэдээ