Автобусны гурван чиглэлд богино эргэлтийн үйлчилгээг нэмж гаргана | News.MN

Автобусны гурван чиглэлд богино эргэлтийн үйлчилгээг нэмж гаргана

Автобусны гурван чиглэлд богино эргэлтийн үйлчилгээг нэмж гаргана

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлээд  багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үндсэн гурван чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн хугацааг багасгах зорилготой богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болоод байна.

Богино эргэлт хийхээр төлөвлөсөн гурван чиглэлээс Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлийн үндсэн үйлчилгээг алдагдуулахгүйгээр оройн их ачааллын цагаар богино эргэлтийн чиглэлүүдийг нэмэлтээр оруулахаар төлөвлөсөн. Харин Ч:32, Ч:69 чиглэлүүд богино эргэлтээр иргэдэд үйлчилж эхэлнэ.

Богино эргэлт хийх чиглэлүүд: 

Ч:1  Үндсэн чиглэл /5 шар –Офицеруудын ордон/

Ч:1А  “5 шар мөнгөн завьяа” –Орой ачааллын цагаар

Ч:1Б  “Сүхбаатарын талбай- Офицеруудын ордон” –Орой ачааллын цагаар

          

Ч: 32А “Улиастай-Офицеруудын ордон”

Ч: 32Б “Офицеруудын ордон- ТЭЦ-3”

         

Ч: 69А Зунжин худалдааны төв-Ард кино театр

Ч:69Б Ард кино театр –Вива сити хороолол

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-15 195.176.3.19

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж