ЭМЯ: 335 хүн халдвар авч, 1 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 335 хүн халдвар авч, 1 хүн нас барав

ЭМЯ: 335 хүн халдвар авч, 1 хүн нас барав

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 335 тохиолдол шинээр батлагджээ. Мөн хугацаанд нэг хүн нас барснаар манай улсад Covid-19-өөр нийт 1966 хүн амиа алдсаныг бүртгээд байна.

ЭМЯ-наас мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын 191 нь нийслэлд, 138 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 39 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2792 хүний 52 нь нэн хүнд, 1008 нь хөнгөн, 1443 нь хүндэвтэр, 289 нь хүнд оноштой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж