NASA анх удаа наранд ойртож очлоо | News.MN

NASA анх удаа наранд ойртож очлоо

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

NASA анх удаа наранд ойртож очлоо

NASA анх удаа наранд ойртож очлоо

NASA-гийн сансрын хөлөг урьд өмнө судлагдаж байгаагүй корона нэртэй агаар мандлын бүс рүү нэвтэрснээр албан ёсоор наранд ойртож очлоо. NASA-гийн эрдэмтэд Мягмар гаригт АНУ-ын геофизикийн холбоотой уулзалт хийх үедээ энэ тухай мэдээлжээ.

Нар руу ниссэн анхны сансрын хөлөг болох "Parker solar probe" найм дахь удаагаа наранд ойртох үедээ буюу дөрөвдүгээр сард мөн корона бүсд нэвтэрч байсан. Тухайн үеийн нислэгийн мэдээллийг цуглуулах болон түүнийгээ баталгаажуулахад нэлээн хэдэн сар зарцуулжээ.

2018 онд ашиглалтад орсон "Parker solar probe" нь анхны нислэгээрээ нарны төв хэсгээс 13 сая км зайд ойртож очжээ. Тухайн үед сансрын хөлөг корона бүс рүү гурван ч удаа орж гарсан байна.

“Хамгийн анхны бөгөөд сэтгэл хөдөлгөм энэ аялал таван цаг үргэлжилсэн. Та бүхэнд таван цаг гэхээр тийм ч урт хугацаа гэж санагдахгүй байж магад. Гэхдээ "Parker solar probe" хөлөг тэр үед асар хол замыг асар богино хугацаанд туулсан юм. 100км/сек-ээс ч илүү хурдтай байсан” гэж Мичиганы их сургуулийн эрдэмтэн Жастин Каспер хэлжээ.

Корона бүс нь төсөөлж байснаас илүү тоосжилт ихтэй байсан гэж  Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэн Нур Рауафи ярив. Дараа дараагийн аяллуудаар эрдэмтэд корона бүс буюу нарны салхины талаар илүү ихийг олж мэдэх боломжтой. Нарны салхи гэдэг нь нарны дээд атмосфер дэх цэнэгжсэн эгэл биетүүдийн плазм тал бүр тийш хийсч гарсныг хэлнэ. Нарны салхинд гариг хоорондын соронзон орон агуулагддаг байна.

"Parker solar probe" ес дэх удаагийн оролдлогоо наймдугаар сард хийж байсан бөгөөд судалгааг дахин үргэлжлүүлэх шаардлагатай тул арваннэгдүгээр сард 10 дахь удаагаа наранд ойртжээ. 2025 онд сүүлийн тойрог замдаа гарахаас өмнө наранд улам ойртож, корона бүс рүү улам гүн нэвтрэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: APNEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-15 202.126.88.146

Нарны титэм гээд хэлчихэж болохгүй байна уу

Avatar

Зочин 2021-12-15 195.176.3.19

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-15 103.80.210.183

манай хошин шогийнхоноос асууж байгаад шөнө ойртож очоод дураараа зураг авч судлахгүй дэээ. одоо бүүр холдоод одсон байх даа.

Avatar

э****з 2021-12-15 66.181.176.33

Короновирус манай хятадын ухангаас биш нарнаас гаралтай нь тодорхой боллоо тэгээд л дэлхий дулаарч вирус гарч бна

Avatar

100ийн Батаа 2021-12-15 178.176.78.28

Короной байдаг нь ч юув дэ

Avatar

ВАНГА 2021-12-15 202.126.89.195

Титэм. Нарын титэм гэдэг. нарны гадуур орших тодорхой бүс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж