"Одоо өөрийгөө хамгийн агуу шидэгч гэж хэлж болохоор боллоо"

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

"Одоо өөрийгөө хамгийн агуу шидэгч гэж хэлж болохоор боллоо"

"Одоо өөрийгөө хамгийн агуу шидэгч гэж хэлж болохоор боллоо"

Дэлхийн сагсан бөмбөгийн ертөнцөд өнөөдөр/2021.12.15/ нэгэн түүхэн үйл явдал тохиолоо. Тодруулбал, Стефен Көрри NBA-ийн түүхэнд хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн тамирчин болов.

Өнөөдөр Нью Йорк Никс баг талбайдаа Голден Стэйт Уорриорс багийг хүлээн аван тоглож, 105-96 гэсэн харьцаатай талбайн зочид улирлын 23 дахь хожлоо байгуулсан. Көрри энэхүү тоглолтод ердөө хоёрхон удаа алсын зайн шидэлт амжилттай гүйцэтгэхэд домогт Рэй Аллены амжилтыг эвдэх байсан юм. Тэрбээр дөнгөж эхний үед л гурван онооны хоёр шидэлт амжилттай гүйцэтгэж, NBA-ийн бүх цаг үеийн хамгийн агуу шидэгч гэх алдрыг албан ёсоор эзэмшиж эхэлсэн.

Тоглолтын дараа Стефен Көрри “Би энэ рекордыг эвдэх хүртлээ өөрийгөө хэзээ ч бүх цаг үеийн агуу шидэгч гэж дуудаж байгаагүй ээ. Харин одоо ингэж хэлж болохоор боллоо. Цаашдаа рекордоо өөр хэн ч хүрэхээргүй болгоно гэж найдаж байна” гэжээ.

Түүний баярыг хуваалцахаар Рэй Аллен, Режжи Миллер нар ирсэн байжээ.

Стефен Көрриг рекорд эвдэнэ гэх сургаар Нью Йорк Никсийн талбай болох Мэдисон Сквер Гардены тасалбарын үнэ нэмэгдсэн гэнэ. Тоглолтын дундаж үнэ 373 ам.доллар байсан бол хамгийн үнэтэй нь 7500 ам.долларт хүрчээ.

NBA-ийн бүх цаг үеийн гурван онооны лидерүүд:

  1. Стефен Көрри – 2977
  2. Рэй Аллен – 2973
  3. Режжи Миллер – 2560
  4. Жэймс Харден – 2509
  5. Кайл Корвер – 2450

Өдгөө 33 настай Көрригийн хэдийнэ өөрийгөө энэ спортын түүхэнд тамгалсан бөгөөд одоогийн байдлаар хоёр удаа лигийн үнэ цэнтэй тоглогчоор тодорч, гурван удаа аварга аваад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж