2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 456,333,277.08 төгрөгийн үнийн дүн бүхий 1,459,774 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сүү" ХК (SUU +15.00%), "Монгол нэхмэл" ХК (MNH+13.65%), болон "Авто импекс" ХК (AOI+12.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат" ХК (SSG-8.57%), "Талх чихэр" ХК (TCK- 4.17%) болон "Би ди сек" ХК (BDS- 4.00%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 90,609 ширхэг нэгж эрх 77,466,667 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 278,961 ширхэг үнэт цаас 613,714,200 төгрөгөөр арилжигдсан байна
ТOP-20 индекс 0.5 хувиар өсөж 41944.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,792,937,690,412.28 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ