Цэргийн аминд хүрсэн салаан даргад 14 жилийн ял оноов | News.MN

Цэргийн аминд хүрсэн салаан даргад 14 жилийн ял оноов

Цэргийн аминд хүрсэн салаан даргад 14 жилийн ял оноов

Цэргийн аминд хүрсэн салаан даргад 14 жилийн ял оноов

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Д.Гялбуужамц нь энэ оны гуравдугаар сард цэргийн алба хаагч Б-г согтуурсан үедээ зодож амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.12.15/  болж, Д.Гялбуужамцад 14 жилийн хорих ял оноожээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлснээр "Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Д.Гялбуужамцад холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Хүнийг алах”,  28.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар  “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний  өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхээс шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн  10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-15 195.176.3.19

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-15 202.126.90.22

Салаан даргыг нь бус сайдыг шоронд хийх хэрэгтэй.Авлигын гэмт хэрэгтэй. Салбарынхаа офицер ахлагч нарынхаа албан тушаалын орон сууцнаас авч амташмсан адгийн авлигачин. сүүлийн 14 жилд ашиглалтанд орсон Албан тушаалын байр болгоноос авсан.

Avatar

Зочин 2021-12-15 64.119.23.28

Олон жилийн ял оноогоод доор нь өршөөл үзүүлээд сулладаг болсон. Цаазын ялыг аль ерөнхийлөгч өөрчилсөн билээ. Үнэхээр хэрцгий алуурчинг яахыг ард түмний санал асуулгаар шийдмээр юм. 18 хан настай хүүг зодно гэдэг юу вэ???

Avatar

Иргэн 2021-12-15 103.136.254.8

Би МУ -ын иргэн хүн хуульчид шудрага бх хаана байна. ингэж болохгүй шүүгчийг нь шалгаачээ.Зохих бгуулагад хандая. Хуулиа мөрдөе. Цэрэг эсэргүүцсэн бол зодоончийг бага ч болов дэмжихсэн. Цэрэг хүү үгэнд нь орж зодуулж хүчирхийлэлд орж алуулсан. Хуулльчид яаж шийдвэр гаргаад байна.
Эрхэм сэтгүүлчээ энэ хэрэгтэн, шүүгч нар эрүүгийн хуулийн ямар заалт, хуулийн цоорхойг ашиглаад ийм бага авчихваа.

Avatar

Зочин 2021-12-15 202.9.46.97

14 жил арай л бага байна, ХҮН АЛААГҮЙ, ЦЭРЭГ АЛСАН. гэж байгаа юм уу? Жирийн ардын хүүхдийг биш ямар нэг эрх мэдэлтний хүүхдийг алсан бол яах байсан бол? Тэгээд ч тэд хүүхдээ цэрэгт явуулахгүй…

Avatar

Зочин 2021-12-15 59.153.87.162

Хүний амь 14 жилийн ялын үнэтэй юм уу тэр хүн босож ирэхгүй энэ хүн 14 жилийн дараа амьд Насаар нь хорьж адилхан хорвоогоос явуулах ёстой

Avatar

Зочин 2021-12-15 203.23.49.69

arhi ern demiiishdeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee

Avatar

irgen 2021-12-15 119.40.98.158

hil deer dargaa lasan tserged denduu baga yal ogchee. Hiliin manaand dr gedeg chini ug ni baildaanii daalgavar bieluulj bhad dargaa alsan gesen ug. Baildaanii ued dargaa alj eh ornoosoo urvasan gesen uildel gargasan yum. Tm hund tsoon jiliin yal ogson bsan.

Avatar

Зочин 2021-12-15 202.179.26.238

Монгол болон зарим нэг улсын ялын систем ийм. Орос бас ийм. Америкт бол хугацаанаас өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял оноосон байгаа. Орос яадаг гэхээр яг Монгол шиг, нөхцөл байдлаас хамааран 5-25 жил.

Avatar

Зочин 2021-12-15 192.82.68.118

Тэгээд зүй бус дарамтыг хүлцэх ёстой байсан гэсэн үг юм уу?

Avatar

Зочин 2021-12-15 202.126.89.135

Эргүү *л минь.дарга нь цэргээ алчихаад бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж