Цэргийн аминд хүрсэн салаан даргад 14 жилийн ял оноов

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Цэргийн аминд хүрсэн салаан даргад 14 жилийн ял оноов

Цэргийн аминд хүрсэн салаан даргад 14 жилийн ял оноов

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Д.Гялбуужамц нь энэ оны гуравдугаар сард цэргийн алба хаагч Б-г согтуурсан үедээ зодож амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.12.15/  болж, Д.Гялбуужамцад 14 жилийн хорих ял оноожээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлснээр "Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Д.Гялбуужамцад холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Хүнийг алах”,  28.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар  “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний  өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхээс шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн  10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж