"Уран бүтээлчид цомог, зураг, хөгжмөө дэлхийд экспортолно"

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

"Уран бүтээлчид цомог, зураг, хөгжмөө дэлхийд экспортолно"

"Уран бүтээлчид цомог, зураг, хөгжмөө дэлхийд экспортолно"

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын үүсгэн байгуулсан "B production" Монголын анхны NFT арилжаалах платформтай хамтран өнөөдөр /2021.12.15/ Монголын дуу хөгжмийн салбарт өөрчлөлт шинэчлэлтийг бий болгох зорилгоор блокчэйн, NFT технологи дээр суурилсан  "Мета мьюзик прожект" төслийг эхлүүлж байгаагаа зарлав.

Анхдагч зах зээл дээр 89 сая гаруй ам.долларын эрэлттэй байсан аж. Хамгийн хурдан борлуулагдсан NFT нэг секунд ч хүрээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар хамгийн өндөр үнээр борлуулагдсан NFT 50 сая төгрөгийн үнэлгээтэй байна. Мөн дэлхийн томоохон компаниуд Metaverse-т нэгдэж, газар худалдан авч, хот барих хэмжээний газар нутаг бэлэн болжээ. Ингэснээр монголчууд газар зүйн байршлаас хамаарч хийх боломжгүй байсан урлаг соёлын арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулж, уран бүтээлээ NFT хэлбэрээр олон улсад борлуулах, цаашлаад үндэсний баяр наадмаа зохион байгуулах боломжтой аж.

"B production" студийн захирал Д.БОЛД:

-Бид анх 2006 онд цогц рекордс байгуулахаар Монгол гадаадын мэргэжилтнүүдийг авч ирсэн. Мөн залуу үеэ байнга дэмжихийг эрмэлздэг. Бид долоон жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр олон улсын стандартад нийцсэн, Английн салбар студийг байгуулж чадлаа. Ирэх 2022 онд студнийнхээ үйл ажиллагааг жигдрүүлнэ. Ингэснээр Монголын дуу бичлэгийн стандарт, кино дуу бичлэгийн стандарт дэлхийн жишигт хүрч байна. Дэлхийд гарахаасаа өмнө бид өөрсдөө дэлхийн стандартыг бүтээх ёстой. Өнөөдөр уран бүтээлчдийн CD-ны борлуулалт байхгүй болчихлоо. Мөн дээрээс нь орчин үеийн машин, компьютерт CD уншигч байхгүй болсон байна. Тэгэхээр уран бүтээлчдийн хөдөлмөр яах вэ. Анх itools.com гарч байхад дэлхийн олон студиуд таатай хүлээж аваагүй. Учир нь яагаад CD-г ингэж борлуулах ёстой юм бэ гэж гайхацгааж байсан. Одоо бол хамгийн том хөгжмийн дэлгүүр болсон байх жишээтэй.  Монголынхоо уран бүтээлчдийн цомог, зураг, хөгжмийг NFT-ээр зарах боломжтой. Цоо шинэ зах зээл бидний өмнө нээлттэй болно. Монголын анхны NFT арилжаалах платформыг олон улсын стандартад нийцсэн технологийг хийж буй чадварлаг залуусын баг байна. Бид Монголынхоо урлагийг дэлхийн зах зээл дээр гаргах их ажилд ханцуй шамлан орж байна.

Манай студийн хувьд дэлхийн технологийн хөгжлийг дагаж энэхүү шийдвэрийг гаргасан. Бид уран бүтээлчдээ энэ шинэ зах зээлд хөтлөн, уран бүтээлээ борлуулах замыг нь тавьж өгнө. Бидний хувьд орлогоо хэрхэн хянаж, оюуны өмчөө хамгаалах вэ гэдэгт анхаардаг. Хувь уран бүтээлч болгон орлогоо нээлттэйгээр хянах цонхыг нь бий болгож байгаа. Тиймээс уран бүтээлчид уран бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Миний хувьд олон уран бүтээлээ үр хүүхдүүддээ өвлүүлэх үлдээх ёстой гэж боддог.

Уран бүтээлчид дууны цомгоо дэлгүүрүүдээр зарж борлуулдаг байсан бол NFT койноор уран бүтээлээ дэлхийн дэлгүүрт зарах боломжтой. Ялангуяа цар тахлын үед тоглолтоо хийж чадахгүй байгаа уран бүтээлчдэд энэ бол том боломж. Дэлхийн алдартай олон уран бүтээлч тоглолтоо хийгээд эхэлсэн. Монголчууд бид нэгдэж, хөгжмийн урлагт шат ахисан хөгжлийг хамтдаа бүтээхийг зорьж байна. Цар тахлын хүнд үеийг зүгээр суулгүй өнгөрөөлөө. Бид долоон жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлж, олон улсын стандартад нийцсэн студийг бий болгосон. Бид олон улсын валютыг Монголдоо татаж, олон улсын захиалгын ажлуудыг хийх, урлагаа дэлхийд экспортлох хөгжмийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Миний хамгийн том хөрөнгө бол уран бүтээл.

Монголын анхны NFT арилжаалах платформын үүсгэн байгуулагч Б.ГАБИТ:

-Бид өнөөдөр блокчэйн, NFT технологи дээр суурилсан "Мета мьюзик прожект" төслийг хэрэгжүүлснээр тухайн уран бүтээлчийн уран бүтээл мөнхөрнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн дуучны үр хүүхдүүдэд нь өвлөгдөж, уран бүтээлээс орж ирж буй орлогыг хуваарилах боломжтой. Ингэснээр цоо шинэ дижитал зах зээлийг бий болгож байгаа юм. Энэ бол нээлттэй платформ байх ёстой. Тийм учраас уламжлалт өв соёлтой холбоотой бүх арга хэмжээ, урлагийн бүтээлийг багтаахыг зорьж байна. Манай багийн гишүүд АНУ-д нэг хэсэг нь бий. Тэнд блокчэйний багтай хамтран ажиллаж, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хариуцдаг. Ирэх оны нэгдүгээр улиралд АНУ-ын зах зээлд гарах том зорилтыг тавьсан.

Монголын хэрэглэгчид вэб сайтаараа нэвтэрч ороод л таалагдсан уран бүтээлээ худалдан авна. Бидний сайн мэддэгээр компьютер тоглоом шиг л гэсэн үг. Metaverse дээр байгаа 300 сая хүн монгол уран бүтээлчдийн уран бүтээлээс худалдан авахын тулд заавал NFT койн авна. Бид эхлээд уран бүтээлчээ судалсны дараагаар "Монгол NFT" платформ дээр 30 гаруй уран бүтээлч нэгдсэн.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж