"Зарим нэг албан тушаалтанд хэрэг үүсгэсэн" | News.MN

"Зарим нэг албан тушаалтанд хэрэг үүсгэсэн"

"Зарим нэг албан тушаалтанд хэрэг үүсгэсэн"

Онцгой байдлын алба хаагч М нь 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр тогонд цохиулж амиа алдсан. Уг хэргийн талаар өнөөдөр /2021.12.15/ талийгаачийн ар гэрээс болон эхнэр Ж.Одгэрэл болон Онцгой байдлын ерөнхий газраас байр суурь илэрхийллээ.


ОЕБГ-ын дарга Г.Ариунбуян:
-Уг хэрэг нь 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр аяны хүрээнд суурилуулсан самбар дээр байрлуулсан материалыг буулгах явцад албан хаагч золгүйгээр амиа алдсан. Энэ самбар цагдаагийн байгууллагатай огт хамаагүй. Гэргий болон ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлж уучлалт хүсч байна. Шадар сайдаас тодорхой чиглэл өгсний дагуу тухайн өдөр хяналт шалгалт явуулсан. Зарим нэг албан тушаалтанд хэрэг үүсгэсэн. Тухайн үед үүрэг чиглэл өгсөн Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. НОБГ-ын даргад сахилгын шийтгэл оногдуулсан.
Мөн тухайн үед ажиллаж байсан алба хаагчдыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Шалгалтын эцсийн дүн гартал албанаас нь түр чөлөөлсөн. Ар гэрийнхэнд нь Гамшгаас хамгаалах хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна.
Ж.ОДГЭРЭЛ ГЭГЧ БҮСГҮЙГ АХЫГ МААНЬ НАС БАРСАН ӨДӨР  ХАРСАН

Хэргийн талаар түүний ар гэрээс мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, талийгаачийн төрсөн дүү Э.Нандинчимэг “Ж.Одгэрэл гэгч бүсгүйг ахыг маань нас барсан өдөр  харсан. Тэрнээс өмнө огт хараагүй. Ах минь хоёр сарын өмнө найз бүсгүйтэй, болсноо надад утсаар дуулгасан. Уг нь би тэр эмэгтэйг уй гашууг маань хуваалцаж, ижий аавыг минь түшээд суух байх гэж бодсон боловч эсрэгээрээ бидэн рүү дайрсан мэдээллийг олон нийтэд тарааж байгаа нь хүнд цохилт болсон учраас ингэж нийтийн өмнө гарч хэлэхээс өөр аргагүйд хүрлээ.

Тэр эмэгтэй “Төрсөн дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн” гэж ярьсанд залруулга хиймээр байна. Хэзээ ч манай удамд тэгэх хүн байхгүй. Тэр тусмаа буяны ажилтай ийм үед ямар ч хүн тэгэхгүй гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна.

Тэр эмэгтэй манайд орж ирээд буянд нь өгсөн мөнгөө эргүүлж аваад, ахын минь хөргийн хажуу дахь одон медалийг аваад зугтсан. Бид ахынхаа одон медалиар бахархаад сууж байх ёстой хүмүүс байхад олон нийтэд ташаа мэдээлэл тараасанд гомдолтой байна” гэлээ.

Уг хэргийн өмгөөлөгч н.Оюунцэцэг “Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй. Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд албан тушаалтан нөлөөлсөн, хэн нэгнийг буруутгасан нөхцөл байдал одоогоор тодорхой болоогүй. Амь хохирогчийн амь хохирсон асуудалд шинжээчийн дүгнэлт гарна” гэлээ.

АР ГЭРИЙНХЭН НЬ ХЭРГИЙГ НУУН ДАРАГДУУЛАХ ГЭЖ БАЙНА

Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл “Гэрийнхнээс нь илүү ажлынхантай нь ойр байсан. Манай арван жилийн ангийнхан бүгд бид хоёрыг мэддэг. Бид хоёрын хайрын баталгаа болсон хүүхдийг ар гэрийнхэн үгүйсгээд ярьж байгаад харамсаж байна.

Талийгаач арванхоёрдугаар сарын 3-ны өдөр өөд болсон. Албан бус ажилд явж байгаад амиа алдсан учир амь насны даатгал авч чадахгүй байхгүй юу. Гэрийнхэн нь Онцгой байдлын газартай тохирч хэргийг нуун дарагдуулах гээд байна. Миний хувьд хэргийг ил гаргах, нөхрийнхөө нэр төрийг сэргээж, үлдэх үр хүүхдийнхээ төлөө явж байна. Цагдаагийн байгууллагад итгэхгүй байгаа. Ойрын камерын бичлэгүүд устсан гэж ярьсан. Камерын бичлэгийг цацвал хэний буруу нь ил болно. Цагдаагийн газарт “но” орох гээд байна. Энэ хэрэгт 49 хоногийг хүлээнэ гэвэл байж болохгүй. Би бичлэгийг үзсэн.

Албан ёсны хохирогчоор нь талийгаачийн ээж тогтоогдсон. Намайг тэд аль хэдийн салсан хүүхэн гэж хэлээд хэрэгт оролцуулахгүй байна. Би нөхрийнхөө “хохирогч” болох бүрэн эрхтэй хүн. Тэр эрхийг хааж дундуур орлоо. Би өнөөдөр хамтран амьдрагчаар гэрчээр бичигдээд явж байгаа. Ар гэр нь амь насны даатгалыг ав аа. Миний нөхрийн үхлийн шалтгаан үнэн зөв шийдэгдээсэй гэж би явж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-15 193.189.100.196

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ХУУЛЬЧ 2021-12-15 192.82.64.190

ЭНЭ ЭМЭГТЭЙ ТЭГЭЭД ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР /7,,-Р ЗҮЙЛИЙГ ҮЗ/ ХУУЛЬ ЁСНЫ ГЭР БҮЛ БОЛЖ ГЭРЛЭТИЙН БАТАЛГААТАЙГ ЭХЛЭЭД НОТЛОХ УЧИРТАЙ ,,,,ТЭГЭЭД Л ЭХНЭР НӨХӨРИЙН ХУУЛЬ ЁСНЫ ЭРХ ,ҮҮРЭГ /10- ЗҮЙЛИЙГ ҮЗ / ҮҮСЭХ УЧИРТАЙ ДАА ,,,,,ХАМТРАН АМЬДРАГЧ БОЛ ХУУЛЬ ЁСНЫ ГЭР БҮЛ БИШ ШҮҮ ,,,,,ШҮҮХЭЭР ХАМТРАН АМЬДРАГЧИЙГ ТОГТООДОГ ЖУРАМТАЙ ,,,,

Avatar

Ард 2021-12-15 67.81.184.102

Ёоёо…2 сар найз нь бсан эмэгтэй шууд мөнгө ярьж б.а
Хохирогчийн эхэд нөхөн олговор өгөх нь зөв

Avatar

Зочин 2021-12-15 202.126.89.208

Энэ их айхтар хүүхэн юмаа

Avatar

зочин 2021-12-15 64.119.22.149

Ер нь цэрэгжсэн, тушаалаар ажилладаг ямар ч байгууллага, тэдгээрийн удирдлагад энэ хэрэг явдал
маш том сургамж болох ёстой. Удирдлагадаа байгаа хүмүүсээ дуртай ажилдаа зарж байдаг, тэр бүү хэл гэр орондоо аваачаад засвар хийлгэж байдаг гэж сонссон л юм байна.

Avatar

Зочин 2021-12-15 66.181.161.114

Мөнгөний төлөө яаж ч мэдэх сонин гэрэл бүл бна тэр дүү охин бол бүтэхгүй байрийн хүүхэн бна гэж харсан шүү бас өмгөөлөгч авгай ёооё таарсан юмнууд

Avatar

Зочин 2021-12-15 66.181.161.114

Ариунбуян бандиаа өөрөө ажлаа өгөөд ттонил ац минь чамд ч өргөдөл гаргана ллалар минь

Avatar

Ll 2021-12-15 202.126.89.51

Bitgii s*** g*** mini

Avatar

Үл таалагч-1 2021-12-15 66.181.182.243

Энэ гэр бүл хүнийг заавал яллах, ялгах гэж хандаад байгаа юм биш үү? Яагаад гаргасан хүүхдийг нь хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Муу ч сайн ч үр хүүхэдтэй л улс байх бололтой. Яагаад тэдний амьдралд оролцоод байгаа юм бол? Гэр бүлийнх нь гишүүдийн таагүй хандлагаас ийм харьцаа үүссэн байж болох. Муу бэр, муухай бэр байж болно, харин үр хүүхэд нь хохирч болохгүй л байх. Энд аль аль нь ухаалаг хандаж эв эеэ хичээх хэрэгтэй санагдана.

Avatar

Зочин 2021-12-15 122.201.31.130

ОБЕГ – их дампуурсан байгууллага болжээ.

Avatar

Зочин 2021-12-15 202.179.24.175

ontsgoi baidliin albanii ulaan mashinaar gertee us zoogood l. alban haagch zaluuchuudaa avaachij mod tulee zoolgood l, hashaandaa ajilluulaad l. neg tiim ontsgoi baidliin darga ehnerteigee yargaitiin boginod bas bainaa. gaihaad baidag yum. orchin uyed porter oor yu baidag yum heden tsaas tolood us zahialaad avchihdag shd. ichihgui humuus baina lee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж