Хариуцлагыг чангаруулахад хуулийн биелэлт хангалтгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Хариуцлагыг чангаруулахад хуулийн биелэлт хангалтгүй байна гэв

Хариуцлагыг чангаруулахад хуулийн биелэлт хангалтгүй байна гэв

“Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн үр дүнгийн форум өнөөдөр /2021.12.15/ "Туушин" зочид буудалд боллоо. Энэ үеэр уул уурхайн салбарын төлөөллүүд хариуцлагыг чангаруулах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Д.Энхболд “Өнөөдрийн уулзалтад төрийн болон төрийн бус 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл танхим болон цахимаар оролцлоо. Уул уурхайн компаниуд хариуцлага ярихаас илүү ойлголтоо нэгтгэх нь чухал байгааг хэлж байна. Хариуцлага гэхээр зарим нь хандив гэж ойлгосон байна. Өөрөөр хэлбэл, хариуцлага гэдэг үйл ажиллагааг  ярьж байгаа болохоос хэн нэгэн хэр их хандив өгсөн бэ гэдэг асуудлыг яриагүй” гэв.

Дээрх форумыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас санаачлан Австрали улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан юм.  Тус ассоциацын зүгээс уул уурхайн компаниудын хариуцлагыг чангаруулахад хууль эрх зүйн орчин бүрдсэн ч биелэлт хангалтгүй байгааг тодотгож байв.

Олборлох үйлдвэрлэл, ил тод байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон:

-Өнөөдрийн уулзалтаар сүүлийн 10 гаруй жил ярьж буй хариуцлагатай уул уурхайн талаар хэлэлцэв. “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн хүрээнд 16 компани хамтран ажиллаж байна. Манай байгууллагын хувьд уул уурхайн комппаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, тайланг гаргуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид уул уурхай, газрын тосны чиглэлээр ажиллаж буй компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, ил тодын тайлан гаргах чиглэлд хамтран ажилладаг. Тайлан бол хариуцлагын нэг хэлбэр. Иймд уул уурхайн компаниудыг тайлангаа гаргахыг бид шаарддаг. Харин тайлангаа гаргаагүй компаниудын жагсаалтыг олон нийтэд нээлттэй гаргадаг гэлээ.

Түүний хэлснээр улсын хэмжээнд  2200 орчим уул уурхай, газрын тос олборлох компани бүртгэлтэй байдгийн 1600 нь тайлангаа өгчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж