Шигшээ багийн дасгалжуулагч Масэ Шүичи ажлаа хүлээлгэн өглөө | News.MN

Шигшээ багийн дасгалжуулагч Масэ Шүичи ажлаа хүлээлгэн өглөө

Шигшээ багийн дасгалжуулагч Масэ Шүичи ажлаа хүлээлгэн өглөө

Шигшээ багийн дасгалжуулагч Масэ Шүичи ажлаа хүлээлгэн өглөө

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масэ Шүичи үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард томилогдож, цар тахлын хүнд цаг үед Катар-2022 дэлхийн аварга болон 2023 оны Азийн аваргын урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтод шигшээ багийг удирдан Киргизийг 1:0 гэсэн харьцаатай хожиж, мөн Азийн хөлбөмбөгийн холбооны 23 хүртэлх насны цомын урьдчилсан шатанд цахимаар бэлтгэл сургуулилт хийлгэн амжилттай оролцуулсан билээ.

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон техникийн захирал Б.Буман-Учрал нар түүнийг хүлээн авч, уулзаж дурсгалын бэлгийг гардуулан баяр хүргэж, Монголын үндэсний шигшээ багийн төлөө, Монгол Улсын төлөө зүтгэсэнд талархал илэрхийлсэн юм.

Япон мэргэжилтэн Масэ Шүичи дасгалжуулагчийн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас тус ажлаа өгч байгаа билээ.Тэрбээр Монгол улсад цөөн хоногийн хугацаанд ирж, клубүүдийн дасгалжуулагч нарт сургалтын зохион байгуулж, мөн “Алтан бөмбөг 2021” ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Монголын хөлбөмбөгийн холбооны мэдэгдэлд "Хөлбөмбөгийн холбоо болон Монголын хөл бөмбөгт хайртай хэн бүхний нэрийн өмнөөс ахлах дасгалжуулагч Масэ Шүичидээ цаашдын ажил амьдралд амжилт, аз жаргалыг хүсье" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-15 72.196.192.250

Ailiig 1;0- oor hojsonoo bicheed, aild 17:0-oor hojigdsonoo bicheegvi bna.

Avatar

Зочин 2021-12-15 193.189.100.196

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-15 66.181.178.113

Ашгүй дээ. Одоо нэг манай хөлбөмбөгчид гайгүй тоглох байхдаа.

Avatar

zochin 2021-12-15 202.21.100.210

энэ бүтэхгүй газар байна гээл явсан байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж