Английн банкнаас крипто валютын эрсдэлийг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Английн банкнаас крипто валютын эрсдэлийг анхаарууллаа

Английн банкнаас крипто валютын эрсдэлийг анхаарууллаа

Асар хурдацтай хөгжиж буй крипто валют нь тогтсон санхүүгийн системд аюул учруулж болзошгүй гэж Английн банкнаас анхааруулав. Англид өрхийн цэвэр хөрөнгийн ихэнх хувийг биткойн зэрэг валют эзэлдэг боловч сүүлийн үед энэ нь улам л ихсэх хандлагатай байна гэж банкны дэд ерөнхийлөгч Сэр Жон Канлиф хэлжээ.

“Өрхийн цэвэр хөрөнгийн ойролцоогоор 0.1 хувь нь крипто валют байна. Хэрвээ тэдгээр валютын ханш нь огцом унавал санхүүгийн системд хүчтэй нөлөөлж болзошгүй. Банк ийм эрсдэл үүсэхэд бэлэн байх ёстой” гэв.

Англид ойролцоогоор 2.3 сая хүн крипто валют эзэмшдэг бөгөөд нэг хүн дунджаар 397 ам.доллартай тэнцэх валютын хөрөнгөтэй.

“Хэрвээ крипто валют нь санхүүгийн системтэй нэгэн цул болвол юу болох вэ гэдэг л хамгийн их санаа зовоож байна. Ханшийн өөрчлөлт нь бусад салбарт болоод санхүүгийн зах зээлийн томоохон тоглогчдод нөлөөлвөл хэрхэхийг мэдэхгүй байна. Тодорхой стандарт тогтоож, хууль дүрэм гаргахад цаг хугацаа шаардлагатай” гэж Сэр Жон хэллээ.

Санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурдсанаар цар тахал болон түр хугацааны ажилгүйдлээс үл хамааран Английн өрхүүдийн хөрөнгийн хэмжээ харьцангуй тогтвортой байжээ. Аравдугаар сард амьжиргааны өртөг 4.2 хувиар өссөн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Инфляц ийнхүү өссөн нь шинжээчдийг хүүгийн өсөлтийг урьдчилан таамаглахад хүргэж байна.

Английн банкны санхүүгийн тогтвортой байдлын хорооноос санхүүгийн системийн эрсдэлтэй байдал цар тахлын өмнөх үетэй ижил түвшинд ирсэн тухай мэдэгджээ. Голлох банкнууд нөхцөл байдал хэчнээн хүндэрсэн ч айл өрх болон бизнесүүдийг дэмжсээр байхаа илэрхийлэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж