“Хөгшид байтугай залуус ч халтирч унамаар шатаа зас!”

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

“Хөгшид байтугай залуус ч халтирч унамаар шатаа зас!”

“Хөгшид байтугай залуус ч халтирч унамаар шатаа зас!”

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нийслэлийн гүүрэн гарцны цахилгаан шатны асуудалд онцгой анхаарах талаар мэдээллээ. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа энэ талаар бичсэн байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цахилгаан шаттай нийт дөрвөн гүүрэн гарц байгаа аж.

Тэрбээр, лифт нь ажиллахгүй, дээрээс нь явган шат нь гулгаа ихтэй байна. Хөгшид байтугай залуус ч халтирч унамаар юм байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана гэсэн юм.

Улаанбаатар хотын хамгийн анхны гүүрэн гарц "Бөмбөгөр" худалдааны төвийн зам дээр байрладаг бөгөөд 2013-2015 онд өвлийн улиралд ажиллаж байсан гэж тендерт оролцогч компани мэдэгдсэн. Түүнээс хойш эвдрэл гэмтэл олон гарсан. Улирлаас үл хамаарч ажиллуулах хэрэгтэй. Арчилгаа, ашиглалтыг хариуцаж чадахгүй бол бизнес аж ахуйн нэгжүүдэд шилжүүлчихвэл бараг сайн арчлаад аваад явчих байх. Иргэдийн тулгамдсан асуудлын нэг болсон энэ асуудлаа яаралтай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад санууллаа. Араас нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шахаж ажиллана гэдгийг дарга нь анхааруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж