Путин, Ши нар АНУ-ын түрэмгийллийг авч хэлэлцэнэ | News.MN

Путин, Ши нар АНУ-ын түрэмгийллийг авч хэлэлцэнэ

Путин, Ши нар АНУ-ын түрэмгийллийг авч хэлэлцэнэ

Путин, Ши нар АНУ-ын түрэмгийллийг авч хэлэлцэнэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин тун удахгүй ойрын түнш болох Ши Жиньпинтэй цахим хэлбэрээр уулзах бөгөөд АНУ-ын түрэмгийлэл, NATO-гийн Украиныг тусгаарлах оролдлого зэргийг хэлэлцэнэ.

Орос, Хятадын асуудалд Вашингтон зөвшөөрөлгүй оролцож байгаад хоёр орны ерөнхийлөгч нар дургүйцэж байна.  ОХУ-ын хилийн ойролцоо NATO зэвсэгт хүчин байгуулж байгаад санаа зовж буйгаа Путин илэрхийлсэн бол Шигийн засгийн газар АНУ-ыг Тайванийн газар нутгийн тусгаар тогтнох  үйл ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулсан.

Байден өнгөрсөн долоо хоногийн уулзалтаар Путинд Украин руу довтолбол эдийн засгийн томоохон бэрхшээлтэй учрах болно гэж анхааруулсан юм.  Байден, Ши нарөнгөрсөн сард тодорхой  холбоог урт хугацааны дипломат харилцааны түлхүүр гэж хэлсэн.

"Яг одоо Хятад, АНУ хоёулаа хөгжлийн эгзэгтэй үе шатандаа байгаа бөгөөд хүн төрөлхтөн дэлхийн нэг тосгонд  амьдарч байна. Бид хамтдаа олон сорилттой тулгарч байна" гэж Ши Жиньпин хэлэв.

Байден маргааныг мөргөлдөөн болж даамжрахаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлт болон бусад "дэлхийн амин чухал асуудлууд"-ын талаар  хамтран ажиллахын тулд "эрүүл ухаант  хамгаалалтын хашлага" бий болгохыг уриалав.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2021-12-15 64.119.18.6

фашист оросын хулгайлсан буриад, байгаль нуур, тува, Енисейн сав газар, Алтайн хязгаар нутаг нийлээд одоогийн монгол улсын газар нутгаас том болдог юм шүү. фашист оросууд 70 жил монголыг колоничлож, манай 40000 өвөг дээдсийг маань хомроглон алж устгасан. харин сүүлийн 30 жил монголыг эдийн засгийн хоригт байлгаж, манай УЦстанц гэх мэт хөгжлийн бүх том төслийг гацааж, хорлон сүйтгэж өнөөгийн монголын зовлонгийн шалтгаан болоод байна. хэн монголд жинхэнээсээ дайсагнаж байгаабодитоор харж ойлгоцгоо

Avatar

Зочин 2021-12-15 202.131.228.20

Чи зайлаа

Avatar

Ovgon 2021-12-15 64.119.18.6

фашист оросын хулгайлсан буриад, байгаль нуур, тува, Енисейн сав газар, Алтайн хязгаар нутаг нийлээд одоогийн монгол улсын газар нутгаас том болдог юм шүү. фашист оросууд 70 жил монголыг колоничлож, манай 40000 өвөг дээдсийг маань хомроглон алж устгасан. харин сүүлийн 30 жил монголыг эдийн засгийн хоригт байлгаж, манай хөгжлийн бүх том төслийг гацааж, хорлон сүйтгэж өнөөгийн монголын зовлонгийн шалтгаан болоод байна. хэн монголд дайсагнаж байгааг харж ойлгоцгоо.

Avatar

Зочин 2021-12-15 66.181.191.239

ОХУ шийдвэртэй арга хэмжээ авч эхэлбэл АНУ өөрөө сүйрнэ.

Avatar

Украйн Тайваныг довтолбол гэдэг л гол сэдэв байх 2021-12-15 112.72.9.126

Барууны орнууд төдийгүйдэлхийн олон нийт өөрсдийн нь иргнд ч эсэргүүцэх тул яаж нэннийгээ дэмжих нь тэдний хувьд өнөөдрийн толгойн өвчин нь бодов уу

Avatar

Зочин 2021-12-15 103.212.117.47

Ер нь бол АНУ ойрхи дорнодыг сөнөөлөө. ЭНэ тэгээд Ариун Явдал уу… ОДоо АНУ-г ахиад алцганавал таарсан хариуг нь өгөх хэрэгтэй..

Avatar

Ovgon 2021-12-15 64.119.18.6

чи сөнөөх үү тэнэгээ ккк, яадаг орк вэ

Avatar

Ovgon 2021-12-15 64.119.18.6

Соц. лагерь сүйрч Польш Чех, словак, Унгар Румын Болгар Зүүн Герман цааш бүр Балтын гурав, одоо Украйн Молдав Гүрж гээд 100 гаруй сая тэнэгүүд аймшигт Америк, Европын холбоо руу хайр зарлан тэмүүлээд, хамгийн энэрэнгүй өгөөмөр баян Оросоос амь тэмцэн зугтаад буй нь монголчууд биднээс ухаанаар мөн хол дутуу яа, ккк. манай ухаантнууд бол орос ах гээл хэлээ хазаал долийгоод хүчиндүүлж байгаа юм чинь ккк…..

Avatar

Зочин 2021-12-15 64.119.22.157

Мань Путин нөгөө л улигт сэдвээ гоншигноод цаад Ши нь тодорхойгүй бөөрөнхийлөөд. санаатай юу үгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж