Путин, Ши нар АНУ-ын түрэмгийллийг авч хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Путин, Ши нар АНУ-ын түрэмгийллийг авч хэлэлцэнэ

Путин, Ши нар АНУ-ын түрэмгийллийг авч хэлэлцэнэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин тун удахгүй ойрын түнш болох Ши Жиньпинтэй цахим хэлбэрээр уулзах бөгөөд АНУ-ын түрэмгийлэл, NATO-гийн Украиныг тусгаарлах оролдлого зэргийг хэлэлцэнэ.

Орос, Хятадын асуудалд Вашингтон зөвшөөрөлгүй оролцож байгаад хоёр орны ерөнхийлөгч нар дургүйцэж байна.  ОХУ-ын хилийн ойролцоо NATO зэвсэгт хүчин байгуулж байгаад санаа зовж буйгаа Путин илэрхийлсэн бол Шигийн засгийн газар АНУ-ыг Тайванийн газар нутгийн тусгаар тогтнох  үйл ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулсан.

Байден өнгөрсөн долоо хоногийн уулзалтаар Путинд Украин руу довтолбол эдийн засгийн томоохон бэрхшээлтэй учрах болно гэж анхааруулсан юм.  Байден, Ши нарөнгөрсөн сард тодорхой  холбоог урт хугацааны дипломат харилцааны түлхүүр гэж хэлсэн.

"Яг одоо Хятад, АНУ хоёулаа хөгжлийн эгзэгтэй үе шатандаа байгаа бөгөөд хүн төрөлхтөн дэлхийн нэг тосгонд  амьдарч байна. Бид хамтдаа олон сорилттой тулгарч байна" гэж Ши Жиньпин хэлэв.

Байден маргааныг мөргөлдөөн болж даамжрахаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлт болон бусад "дэлхийн амин чухал асуудлууд"-ын талаар  хамтран ажиллахын тулд "эрүүл ухаант  хамгаалалтын хашлага" бий болгохыг уриалав.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж