Зарцуулаад хадгалах уу, хадгалаад зарцуулах уу? | News.MN

Зарцуулаад хадгалах уу, хадгалаад зарцуулах уу?

Зарцуулаад хадгалах уу, хадгалаад зарцуулах уу?

Тэгж байгаад мөнгөө хадгална даа, эхлээд энэ зээлээ дарчихаад, удахгүй ажлын цалин нэмэгдэхээр мөнгө хадгална гээд л янз бүрийн шалтаг гаргасаар бид мөнгө хадгалж эхэлдэггүй. Магад эхэллээ ч тууштай хадгалж чаддаггүй. Тэгвэл хадгаламжтай болсны давуу талуудаас дурдвал:

  • Яаралтай тусламжийн үед хэрэг болно;
  • Хүүхдийн сургууль соёлд хэрэг болно;
  • Гэнэтийн эрүүл мэндийн асуудал гарахад хэрэг болно;
  • Хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хэрэг болно гэх мэтчилэн ер нь л “хадгаламж” гэдэг нь өөрөө амьдралын нэгэн баталгаа болж байдаг.

ХЭЗЭЭНЭЭС ХАДГАЛЖ ЭХЛЭХ ВЭ?

Яг одооноос хадгалж эхлээрэй. Хүн бүр их, бага хэмжээгээр тодорхой хэмжээнд мөнгө олж байдаг буюу тодорхой хэмжээний орлоготой байдаг. Үүнтэй адилаар хүн бүр тодорхой хэмжээний зардал гаргадаг. Ихэнх хүмүүс олсон орлогоосоо хэрэгтэй бүх зардлаа гаргаад үлдсэн мөнгөө хадгалах гэж хичээдэг ч яг үнэндээ хүн олсныхоо хэрээр л үрдэг. Тийм учраас зарцуулсныхаа дараа хадгалах биш, орлого тань орж ирэнгүүт эхлээд шууд хадгалаад, тэгээд үлдсэн мөнгөндөө тааруулж зардал гарган амьдарч сураарай. Орлого орж л байгаа бол та хуримтлал үүсгэх боломжтой.

МӨНГӨӨ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

Гэр бүлийн болон хувийн хадгаламжийн хувьд: Орж ирсэн орлого бүрээс тодорхой хувийг хадгаламж руугаа хийж заншаарай. Жишээ нь орлого бүрийн 10%-ийг гэр бүлийн хадгаламж руу, 5%-ийг өөрийн хадгаламж руу хийнэ зэргээр тодорхой болгоорой. Танд 20,000 төгрөг ч орж ирсэн 500,000 төгрөг ч орж ирсэн энэ хувиа яг таг тооцоод сахилга баттайгаар, тууштайгаар мөнгөө хадгалаарай.

Хүүхдийн хадгаламжийн хувьд: Хүүхдийнхээ хадгаламжинд байнга мөнгө хийж чаддаггүй ч дараах төрлөөр орж ирсэн мөнгөнүүдийг шууд хадгаламж руу нь хийж болно. Дараах мөнгүүдийг хүүхдийнхээ хадгаламж руу хийж сураарай. Үүнд:

  • Улсаас өгдөг хүүхдийн мөнгө (автоматаар хадгаламж руу нь татуулах хэлбэрээр тохируулах);
  • Хүмүүс хүүхдэд бэлэг болгож өгсөн мөнгөнүүд;
  • Хүүхдийн төрсөн өдрөөр заавал мөнгө хийх;
  • Шинэ жилийн гацуур дээр цугласан мөнгө;
  • Цагаан сараар айл хэсээд бэлгэнд авсан мөнгө г.м.

Эдгээр мөнгө орж ирээгүй гэж бодоод л хадгаламжиндаа хийчихэж байгаарай. Байгаагүй байсан ч амьдрал тань үргэлжлэх учраас ер нь л хадгаламж руу заавал хийнэ гэсэн мөнгөө тодорхойлчихоор амар байдгаас гадна хийгээд л байвал улам бүр гарт ороод үлдсэн мөнгөө амьдралдаа хүргээд сурчихдаг шүү. Дуслаар нэмж, ямхаар өсгөцгөөе!

Энэхүү зөвлөгөөг Төрийн банкны “Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд залуу ээжүүдийн “Queen Mama” сошиал нэгдэлтэй хамтран хүргэлээ.

Та хуримтлал үүсгэж хараахан амжаагүй байгаа бол Төрийн банкны хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аянд нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банкинд хадгалуулан өсгөхийн зэрэгцээ тус аянд нэгдсэнээр хамгийн дотны хүнтэйгээ Бээжингийн өвлийн олимп хосоороо үзэх эрх болон бусад олон төрлийн урамшууллын эзэн болох боломжтой. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж