Японы тэрбумтан их мөнгө үрсэн гэх шүүмжлэлд хариу “барив” | News.MN

Японы тэрбумтан их мөнгө үрсэн гэх шүүмжлэлд хариу “барив”

Японы тэрбумтан их мөнгө үрсэн гэх шүүмжлэлд хариу “барив”

Японы тэрбумтан их мөнгө үрсэн гэх шүүмжлэлд хариу “барив”

Сансарт аялж буй Японы тэрбумтныг их хэмжээний мөнгө үрлээ хэмээн нийгмийн сүлжээгээр шүүмжлээд байгаа билээ. Тэгвэл Даваа гаригт тэрбумтан Юусаку Маэзава олон улсын сансрын станцаас “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа “Та сансарт очсоныхоо дараа энэ гайхалтай туршлагыг мэдрэх нь мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй болохыг ухаарна” гэжээ.

Дэлхий дээр өлсгөлөнд нэрвэгдсэн, эсвэл ядуу буурай иргэдэд туслах боломжтой байсан мөнгөөр сансар луу аялахад зарцуулсан гэх шүүмжлэлд Маэзава хариулахдаа “Магадгүй сансарт аялж үзээгүй хүмүүс л тэгж хэлдэг байх” гэв.

Маэзава аялалдаа яг хэр хэмжээний мөнгө зарцуулснаа хэлээгүй ч сэтгүүлчдэд 80 гаруй сая төлсөн гэх мэдээлэл “бараг” л үнэн зөв байсныг тэмдэглээд, “Энэ аялал үнэтэй байсан ч мөнгө чухал байгаагүй” гэжээ.

Тэрбээр ярилцлагадаа “Нөхцөл байдалд дасан зохицоход нилээн хугацаа шаардагдаж, олон сарын бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Сансарт аялахад бие бялдар, чөлөөт цагтай мөн төлбөрөө төлж чадсан хүн л явж чадна. Гэхдээ ойрын 10, 20 жилд нөхцөл байдал өөрчлөгдөхийг тааварлашгүй” гэжээ.

Маэзава 12 хоногийн аяллаа дуусгаад, 2023 онд Элон Маскийн SpaceX компанийн сар луу аялах хөтөлбөрт мөн хамрагдах юм байна.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-15 126.194.211.78

Хүн мөнгөөрөө юу хийж амьдрах нь тэр хүний эрх ш дээ. Бусдын хэрэгт хошуу дүрэх дуртай хүмүүс шүү.

Avatar

Зочин 2021-12-15 66.181.191.239

ОХУ-ын найдвартай сансарын хөлгөөр ниссэндээ сэтгэл хангалуун байхаас гадна өөрийнхөө мөнгөө зүйтэй зарцуулжээ.

Avatar

Зочин 2021-12-15 104.244.77.102

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-15 202.9.46.21

Өөрийнхөө мөнгийг үрж байхад ингэж шүүмжилж байгаа юм чинь Ундармааг бол арьсийг нь хуулах байхаа.

Avatar

Бурхан 2021-12-15 59.153.84.139

Ингэж яваад олон хавар нэгэндээ болж үхнэ дээ

Avatar

Зочин 2021-12-15 202.55.188.83

За ямар манай тэрбумтангууд шиг улсаа худалдаж хуйвалдаж улсаасаа хулгайлж луйвардаж олсон бохир менгеерее аархсан бохир тэрбумтангууд биш дээ наад тэрбумтан чинь жинхэнэ цэвэр еерийнхее ухаанаар зутгэлээр авьяасаар чадлаар олсон цэвэрхэн менгее юунд зарцуулах нь хэнд ч падлийгуй байхаа. Цэвэр баян хумуус лаагаа иднэ уу луувангаа иднэ уу лаа ч гуй лууван ч гуй хумууст ёстой падлийгуй шуу.

Avatar

Зочин 2021-12-15 103.26.194.248

б**в БОСОХОО БОЛЬЧИХООР ИЙМ ЮМААР ЗУГААЦАЖ БАЙСАН НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2021-12-15 213.162.81.74

ooroo jinxene boovon tolgoitoi noxor uu guu yu…

Avatar

Зочин 2021-12-15 66.181.164.235

Оросын хөлгөөр санасрт ниссэндээ буруутаж байнах даа. АНУ-гаар ниссэн бол нам шд. Ийм л хөгийн нохойнууд даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж