Японы тэрбумтан их мөнгө үрсэн гэх шүүмжлэлд хариу “барив”

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Японы тэрбумтан их мөнгө үрсэн гэх шүүмжлэлд хариу “барив”

Японы тэрбумтан их мөнгө үрсэн гэх шүүмжлэлд хариу “барив”

Сансарт аялж буй Японы тэрбумтныг их хэмжээний мөнгө үрлээ хэмээн нийгмийн сүлжээгээр шүүмжлээд байгаа билээ. Тэгвэл Даваа гаригт тэрбумтан Юусаку Маэзава олон улсын сансрын станцаас “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа “Та сансарт очсоныхоо дараа энэ гайхалтай туршлагыг мэдрэх нь мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй болохыг ухаарна” гэжээ.

Дэлхий дээр өлсгөлөнд нэрвэгдсэн, эсвэл ядуу буурай иргэдэд туслах боломжтой байсан мөнгөөр сансар луу аялахад зарцуулсан гэх шүүмжлэлд Маэзава хариулахдаа “Магадгүй сансарт аялж үзээгүй хүмүүс л тэгж хэлдэг байх” гэв.

Маэзава аялалдаа яг хэр хэмжээний мөнгө зарцуулснаа хэлээгүй ч сэтгүүлчдэд 80 гаруй сая төлсөн гэх мэдээлэл “бараг” л үнэн зөв байсныг тэмдэглээд, “Энэ аялал үнэтэй байсан ч мөнгө чухал байгаагүй” гэжээ.

Тэрбээр ярилцлагадаа “Нөхцөл байдалд дасан зохицоход нилээн хугацаа шаардагдаж, олон сарын бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Сансарт аялахад бие бялдар, чөлөөт цагтай мөн төлбөрөө төлж чадсан хүн л явж чадна. Гэхдээ ойрын 10, 20 жилд нөхцөл байдал өөрчлөгдөхийг тааварлашгүй” гэжээ.

Маэзава 12 хоногийн аяллаа дуусгаад, 2023 онд Элон Маскийн SpaceX компанийн сар луу аялах хөтөлбөрт мөн хамрагдах юм байна.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж