Д.Дагвадорж: Яагаад орд эзэмшиж болохгүй гэж

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Д.Дагвадорж: Яагаад орд эзэмшиж болохгүй гэж

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр Ерөнхий сайдтай уулзаж, түүнд ирэх аравдугаар сард болох Зодог тайлах ёслолынхоо урилгыг гардуулсныхаа дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгсөн юм.

-Таны зодог тайлах ёслолын ажиллагаа хойшлогдох сураг байсан. Харин өнөөдрийн үйл явдлаар бол анхны товлосон хугацаандаа болох нь ээ?

-Тийм ээ, миний зодог тайлах ёслолын ажиллагаатай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байсан.  Гэхдээ энэ ёслолын ажиллагаа хугацаандаа болно гэдгийг та бүхэн сая харсан байх. Би Монгол Улсын Ерөнхий сайдад урилгаа  гардууллаа.

-Та улс төрийн намд элсэх бодол байдаг уу. Дөнгөж сая та МАХН-ын дарга С.Батболд, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарт урилгаа гардууллаа? 

-Би энэ хүмүүстэй олон жил нөхөрлөлөө. Тиймээс зодог тайлах ёслолын ажиллагаандаа урьж байгаа юм.

-Зодог тайлах ёслолын арга хэмжээнд хэчнээн хүн уригдах бол?

-Ойролцоогоор 16 мянган хүн ирнэ дээ.

-Монголын талаас хэдэн хүн оролцох вэ?

-100 гаруй хүн оролцох байх.

-Зодог тайлсны дараагаар та ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Олон ажил төлөвлөж байгаа. Юуны өмнө зодог тайлах ёслолын ажиллагаагаа сайхан явуулна.

-Аварга аа, Та цаашид эх орондоо амьдрах уу?

-Мэдээж эх орондоо амьдралгүй яахав.

-Таныг ураны орд эзэмшиж эхэлсэн гэж дуулдах боллоо. Үнэн үү?

-Монгол хүн яагаад өөрсдийн газраа эзэмшиж болохгүй гэж. Эзэмшиж байгаа. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж