“Америкийн Геофизикийн холбоо”-ноос Даваа гаригт Хойд туйлын томоохон мөсөн гол бүрэн нурах магадлалтай байна гэж мэдээллээ. Тус мөсөн гол нь нийт хэмжээгээрээ “Флорида” мужтай адилхан бөгөөд дэлхийн дулаарлаас үүдэн ийнхүү нурж байгаа нь далайн түвшнийг нэмэгдүүлэх шалтгаан болоод байна.
“Твейтийн мөсөн гол” хурдацтай нурч буй дүр зургийг хиймэл дагуулын тусламжтай олж илрүүлсэн бөгөөд тус мөсөн гол нь ойрын жилүүдэд ихээхэн хайлж далайн түвшин мэдэгдэхүйц өссөнд “Мөхлийн мөсөн гол” гэж нэрлэгдэх болжээ.
“Ореган” мужийн их сургуулийн мөсөн гол судлаач Эрин Петтит Даваа гаригт болсон цахим хэвлэлийн бага хурал дээр “ Зүүн хэсгийн мөсөн тавцангууд нь нурснаар олон зуун жижиг том далайд хөвөх мөсөн уулууд бий болгоно. Дараа нь бүтнээрээ задарч нуран унах болно” гэж мэдэгдлээ.
Мөсөн голыг судалдаг эрдэмтэд жилээс жилд далайн түвшин 4 хувиар нэмэгддэг гэжээ. “Твейтийн мөсөн гол”-ын зүүн хэсгийн бие нь далай доор оршдог байсан тул эрдэмтэд айх аюул байхгүй гэж үзэж байсан ч хурдацтай хагарч байгаа нь далайн дулааны түвшин өсөж байгааг үзүүлж байна.
ЭХ СУРВАЛЖ : YAHOO NEWS
Холбоотой мэдээ