Рио Тинто арбитрын маргаанд "ялагдах" байсан уу?

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Рио Тинто арбитрын маргаанд "ялагдах" байсан уу?

Рио Тинто арбитрын маргаанд "ялагдах" байсан уу?

“Оюутолгой” төсөл дэлхийд алт, зэсийн үйлдвэрлэлээр эхний гуравт орох том төсөл. Хөрөнгө оруулагчдын хувьд бизнесийн төсөл бол нийт монголчуудын хувьд эдийн засаг, байгаль орчин, нийгэм, геополитик, тогтвортой хөгжлийн үндсэн эрх ашигтай шууд хамааралтай онцгой төсөл юм. Тиймээс монголчууд энэ төсөлд онцгой анхаарч, мэдээлэлтэй байх, ашиг үр шимийг нь хүртэх, хяналт тавих, төслийн талаар эцсийн шийдвэр гаргах эрхтэй билээ.

Монгол Улсын татварын албанаас “Оюу Толгой” ХХК-д хоёр удаагийн татварын шалгалтаар нийт 370 сая ам.доллар буюу нэг их наяд орчим төгрөгийн татвар төлүүлэхээр акт тавигдсан. Түүнийг төлөх үндэслэлгүй гэж “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл” компани олон улсын арбитрт манай Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргасан билээ.

Монголын тал, “Туркойз Хилл” компани хооронд үүссэн уг маргааныг талуудын хооронд эвийн журмаар шийдвэрлэх боломжгүйд хүрч, улмаар арбитраар эцэслэн шийдэх шаардлагатай болсон нь энэ.

“Оюу Толгой” ХХК-ийн татварын маргааны асуудлаар Монгол Улсын Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр гурван асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компаниуд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй болон “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй зэрэг асуудлууд багтсан билээ.

Хэрвээ Засгийн газар Оюутолгой компанид татварын актаа хууль ёсны дагуу тавьсан, заавал төлөгдөх гэж үзэж байгаа бол төлүүлэхийг шаардах нь зүй ёсны хэрэг билээ.

Монгол Улсын Засгийн газрын нэхэмжлэлтэй арбитрын шүүх хуралдаан 2022 оны наймдугаар сарын сүүлийн долоо хоногт товлогдсон. Манай тал Лондон дахь “Кинг энд Спалдинг” компанийг сонгон үйлчлүүлж буй. Тус компани арбитрын чиглэлээр дагнасан нэр хүндтэй, туршлагатай өмгөөлөгчидтэй аж.

Өнөөдрийн байдлаар арбитрын шүүхэд манай талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хянан хэлэлцэх, нэхэмжлэгч, хариуцагч талаас тайлбар авах зэрэг ажиллагаа маргаан хянан шийдвэрлэх журам, хуваарийн дагуу хэвийн үргэлжилж буй. Эх сурвалжийн мэдээлснээр, Оюутолгой төсөлтэй холбоотой татварын маргаанд Нидерланд, Их Британи зэрэг улстай байгуулсан гэрээний Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих олон улсын гэрээ, мөн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь Нийлүүлэгчдийн гэрээ зэргийг гол үндэслэл болгож байгаа бололтой.

Хөрөнгө оруулагчид болон улс орнуудад олон улсын арбитр харьцангуй хараат бус байдаг гэсэн итгэл үнэмшил байдаг. Нэг үеэ бодвол манай улс олон улсын арбитрын шүүхэд хэргийн хариуцагчаар татагдаж, ялж ялагдсан цөөнгүй түүхтэй бөгөөд харьцангуй туршлагажсаныг эдийн засагчид, арбитрчид хэлдэг. Ялж ялагдсан тоог олон улсын дундажтай харьцуулахад ч муугүй байдаг аж.

Засгийн газрын хувь эзэмшил Монголд байгаа “Оюу Толгой” ХХК-д бус, харин Канад дахь “Туркойз Хилл Ресурс”-д байвал манай талын эрх ашигт нийцэхийг эдийн засагч хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, Канад дахь “Туркойз Хилл Ресурс”-д манай Засгийн газар хувь эзэмшдэг байсан бол хувьцааны хөрвөх чадвар, хяналт тавих боломж, хөгжсөн эрх зүйн орчин гээд давуу талууд байх боломжтой аж.

Өмнө нь байгуулсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад ногдох ашиг эрс буурах нь тодорхой болсон тохиолдолд үндсэн гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах, сайжруулах санал тавих зайлшгүй шаардлагатай юм.

"Оюутолгой" төслийг эхлүүлэхдээ Монголын талын үр өгөөж 53, хөрөнгө оруулагч талд 47 хувьтай байхаар гэрээ байгуулсан, ийм хүлээлттэй байсан. Төслийн явцад зардал асар их хэмжээгээр хэтрэх асуудал гарч, дээрх хүлээлт биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн билээ.

“Рио Тинто”-гийн  буруугаас болж төслийн зардал хэтэрсэн бол менежментийн зардлыг бууруулах, мөн эдийн засгийн үр өгөөжийн харьцааг анх байгуулж байх үеийнхээр нь хадгалах арга замыг судалж, оновчтойг нь сонгон, засч залруулах, шаардлагатай бол арбитраар шийдвэрлүүлэх арга замыг сонгох нь зүйтэй. Цаашлаад гэрээ байгуулах үеийн ойлголтын зөрүү байвал хэр ноцтой, ямар арга байдлаар шийдэх хууль зүйн гарцууд бийг ч эдийн засагчид хэлж буй юм.

“Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас “Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх тухай саналаа ирүүлсэн. Тус саналыг хүлээн авсан тохиолдолд өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах боломжтой болох юм.

Мөн хөрөнгө оруулагч тал хоёр талын арбитрын маргааныг зургаан сараар хойшлуулж, эвийн журмаар шийдвэрлэх санал тавьсан. Энэ саналыг зарим эдийн засагчид Рио Тинто "Арбитрын маргаанд ялагдах магадлал өндөр учраас асуудлыг эвийн журмаар шийдэх санал тавилаа" гэж үзэж буйгаа илэрхийлж байна.

Уул уурхайн баялгаа ухаж аваад, ашиггүй ажиллаад байвал Монгол Улсад ямар ч хүртээлгүй. Тиймээс “Оюу Толгой” ХХК-тай холбоотой цогц асуудлыг нэг бүрчлэн задлан шинжилж, дүгнэлт хийх замаар сургамж авч, хууль эрх зүй, санхүүгийн чиглэлээр холбогдох өөрчлөлтүүдийг хийх нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж