Нас барсан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл санаачлав | News.MN

Нас барсан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл санаачлав

Нас барсан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл санаачлав

Нас барсан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл санаачлав

 УИХ-ын гишүүн Ц.Туваан "Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх" тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450 мянган иргэн тэтгэвэр авч байна. Уг хуулийн төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх  тухай тусгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол нас барсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг орчим байна. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц хоёр оронтой тоонд орсон байгаа энэ цаг үед тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна.

Нийт хүн амын 30 гаруй хувь буюу 900 орчим мянган хүн ядуу гэсэн ангилалд байгаагийн гол хувийг тэтгэврийнхэн эзэлдэг. Тэтгэвэр авах насыг хуулиар нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, эрэгтэй 65, эмэгтэй 60 нас руу улирал тутам гурван сараар нэмэгдээд явж буй. Монголд эрэгтэй хүний дундаж наслалт 66, эмэгтэй 75 байна. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлөөд маш бага хугацаанд тэтгэвэр авах нь шударга бус.

Тэтгэврийн зээлийг тэглэснээс хойш 71 мянган тэтгэвэр авагч 90 орчим тэрбумын зээлийг шинээр авсан байна. Энэ хүмүүсээс тодорхой хувь нь бурхны оронд очвол тэтгэврийн зээлээс нь нэг удаа чөлөөлдөг хуулийн төслийг санаачиллаа.

МАЛЧИД, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД НДШ-ЭЭ АМЖААД ТӨЛӨӨРЭЙ

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-ныг хүртэл үргэлжилнэ. Одоо малчдад өнөөдрөөс эхлээд 16 хоног байна. Энэ хоногт амжаад дээрх хуулийн хүрээнд сарын 42 мянга буюу жилийн 504 мянган төгрөгийг төлбөл НДШ цаг хугацаанд төлөгдсөнөөр тооцно. Энэ боломжийг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид ашиглаарай. Монгол Улс нийтдээ 280 мянга орчим малчинтай. Үүнээс 20 гаруй мянга нь НДШ төлдөг. Малчдын тэтгэврийн насыг наашлуулсан. Хэдийгээр энэ хууль байгаа ч сар бүр тогтмол төлж чаддаггүй малчид олон байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Соц нийгэм шиг байхаа болЬ 2021-12-15 59.153.115.54

Тэтгэвэр тэгшитгэх биш ижил хувиар нэм, 34 жил ажилласан би улсал хичнээн татвар төлж гэр үр хүүхдээ орхиж өглөө7 д гарч орой19 өнгөрөөж ирж 34 жил болсоон. Тэгтэл гартээ суугаад гэр бүл үр хүүхэдлээ хамаг амьдралаа зохиулчаад улсад татвар төлөлгүй тэтгэвэрт гарсан хүнтэйалилтэтгэвэртээ болох уу, тэгвэл яах гэж бид улсад ажиллаж ар гэрээорхин зүтгэсэн байх билээ. Тэтгэврийг ижилхувиар бүх ахмадлаа нэм. Ийс сонин хариуцлагагүй ыайдлыг боль, зээл авсан нь зээлээ төлүүожаваагүй нь хохирч бдаг

Avatar

Зочин 2021-12-15 202.126.89.81

Маш зөв хууль санаачилж.Миний нэг танил 35 жил ажиллаад тэтгэвэрт гараад жил бололгүй нас барсан.Тэтгэврийн 2 сая гаруй төгрөгийн зээлийг нь оюутан хүүхдээр шахаж зовоож байгаад төлүүлж байсныг мэднэ..Банк бол мөнгө төлүүлэхээ мэдэхээс хүн боддоггүй шүү …

Avatar

Зочин 2021-12-15 192.82.68.225

ТЭТГЭВЭР барьцаалсан зээл ийг хэрэглээний зээлийн төрлөөс бүр мөсөнхасах шаардлагатай..Төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамааралтайгаар бурхан болоочийн ар гэрийнхэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр ийг ямар нэг болзолгүйгээр тооцон олгодог байх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2021-12-15 192.82.72.152

За юун сүртэй юм тэтгэврийн зээлийг 6 сараас дээш өгдөггүй дунджаар 500,000 гэж бодоод 3 сая 70,30 % 70 хувь зээл авч 2,1 сая зарим нөхдүүд тавлаад байх шиг юугаар нь машина авч унах вэ? ӨНДӨР ТЭТГЭВЭР авдаг нь прүс тоохгүй жип авна над мэт нь хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө хэрэгждэг болоосой.

Avatar

Зочин 2021-12-15 64.119.20.124

АН ГЭЖ ҮНЭН КОММУНИСТ УЛААН ПОПУУД ШҮҮ ДАНДАА НЭГ БАЛАЙ СЭДЭЖ СУУНА

Avatar

Иргэн 2021-12-15 103.26.194.26

УИХ-ын гишүүн Туваан ийм хууль санаачилснаараа банкнаас зээл аваад төлөхгүй байх цоорхойг бий болгож нийгмийг э/з-ийн талаар дампууруулах боломжийг бий болгоно. Хэн ч банкнаас зээл аваад хэрэглэчихсэн л бол төлөх ёстой. Хэрвээ ийм хууль гарвал настай өвөө эмээгээрээ их хэмжээний зээл авхуулчихаад төлөхгүйн тулд яаж ч мэдэх хүмүүс гарна гэдгийг Туваан мэдмээр л юм.

Avatar

Зочин 2021-12-15 112.72.15.78

Нийгмийн ухамсарын түвшинд очиж байж ИХ-ын гишүүн болдог баймаар юм. Ахмадуудын тэтгэврийг нэмэх талаар яривал арай амьд санал санаачлага болох байх. Ахмадууд чинь уул нь өөрсдийн хэрэгцээндээ бараг зээл авахгүй ажил хийдэггүй залхуу хүүхдүүд нь авахуулаад байгаа юм. Мөн нөгөө талдаа ахмадад зээл өгсөн банк өөрөө эрсдлийг хариуцах ёстой. Банкны захиалгаар хийгээд байна уу. Хүн дуурайгаад байна уу.

Avatar

Зочин 2021-12-15 202.126.88.51

ТЭТГЭВРИЙГ.ТЭГШ.НЭМЭХ Х.ТЭЙ. ТЭТГЭВРЭЭ ҮР ХҮҮХДЭД НЬ ӨВЛҮҮЛЭХ Х.ТЭЙ.ҮНЭНДЭЭ БИД ҮР ХҮҮХДЭДЭЭ ӨВ ҮЛДЭЭХ НЬ БАГА.ШУДАРГААР АЖИЛЛАЖ АМЬДАРЧ ЯВЖ БАЙГААД Л ДУНДААС ДООШ ОРЛОГОТРЙ ИРГЭД ХОХИРЧ ТЭТГЭВРИЙНХЭЭ ҮР ДҮНГ ҮЗЭЛГҮЙ ХОРВООГ ОРХИДОГ НЬ НАСТНУУДЫН ОЛОНХОД ТОХИОЛДДОГЫГ ТӨР БОДОХ Л АСУУДАЛ.

Avatar

Бурхан 2021-12-15 59.153.84.139

Мөнгө зээлсэн л бол заавал төлдөг байх ёстой. Зээлийг луйвар болгож болохгүй

Avatar

Зочин 2021-12-15 202.9.41.148

mal shaaasn

Avatar

зочин 2021-12-15 202.131.251.146

Ардчилсан нам, Туваан одоо больёо. Яаж ч хамаагүй НАМ ын л эсрэг турхираа хийх юм. Улсаа бодооч ингэхийн оронд нэг ч хүний тэтгэврийг нэмэхийг бодох хэрэгтэй. Зээлийг төлөх л ёстой шүү дээ. Энэ бол шударга биш байна. Тувааныг огцруулая. Энэ хүнээс ердөө олигтой юм гарахгүй юм аа.

Avatar

хүннү 2021-12-15 202.55.188.99

Одоо боно. Зээл авхуулсан аав ээж нь бурхан болсон бол үр хүүхэд нь төл! Яагаад гэхээр мөнгийг нь тэд авсан. Өндөр настай эцэг эхээ банкны “барьцаанд” тавьчаад өөрснөө машин унаж халтуур хиыж олсон мөнгөө архи, янханд зарцуулдаг байж таарахгүй. Тэгээд болоогүй түүнийг нь төр даах гэнэ. Энэ дэндүү шудрага бус. Энэ хуулийн төслийг шууд урж хая.

Avatar

Зочин 2021-12-15 66.181.161.34

ИНГЭХ ТУСАМ ЗҮГЭЭР СУУЖ АМАР ХЯЛБАРЫГ ХАРЖ ХӨГШЧҮҮЛЭЭР ТЭЖЭЭЛГЭГЧИД БАЯРЛАЖ БАНК МӨН Л МӨНГӨ ХҮҮЛСЭЭР БАЙХ БОЛНО ДОО ЭНЭ УЛСАД АЖИЛ ХИЙГЧИД НЭМЭГДЭХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2021-12-15 150.129.143.186

ЭРХ БАРИГЧДЫН ХУМСАЛЖ ХУЛГАЙЛСАН МӨНГӨНИЙ ӨЧҮҮХЭН НЬ

Avatar

Ахмад настан 2021-12-15 192.82.64.219

Хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хүн тэр үедээ татвар төлөгч байсан байх шаардлагыг уг хуульд тавьсан байна лээ, тухайн үед өөрийн нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байсан хүн төрд татвар төлж байсан байж таарах уу? Ийм амьдралд нийцэхгүй хууль гаргадгаа болиочээ, тус хуулийн хугацааг хичнээн сунгаад ч олон хүн даатгалаа огт нөхөн төлж чадахгүй байна шүү дээ.

Avatar

Зочин 2021-12-15 66.181.180.233

Ингэж улстөр хийж таарахгүй. Одоо ч нас дээр гарахаар нь их зээл авхуулчихаад бие барахаар нь зээлийг нь төлөхгүй гүрийдэг нь их байдаг байна. Бас тэтгэврийг өвлүүлэх тухай их попорч байна. Мөн одоо ч хүний, өөрийн үлдсэн хүүхэд нэртэй хэрцгий этгээдүүд настнаа нударчихаад тэтгэврийг нь аваад байдаг тохиолдол гарч байж. нөгөө талаар өвлөвөл тэтгэврийн сангийн мөнгө ч байхгүй болно

Avatar

Зочин 2021-12-15 124.158.93.49

Больж үз. Түүний оронд 350,000 төгрөгийн зээл авдаг хөгшчүүлийн тэтгэврийг нэмэхээ бодооч!!!

Avatar

Үчин 2021-12-15 202.21.124.4

Нас дээр гарсан аав ээжээрээ зээл авахуулж хэрэгцээгээ хангачихаад нөгөө хөгшид нь умаахум болоод хүүхдүүд завшаад үлддэг болно шүү. Нөгөө тэтгэврийн зээл тэглэж баахан залуусыг баярлуулдаг шиг

Avatar

Зочин 2021-12-15 202.55.188.99

үнэн

Avatar

Зочин 2021-12-15 202.21.108.230

"Пруйс" аваад уначихсан хүүхдүүд нь төлөөчээ!!!!!!!!! Пиздануудаа

Avatar

Зочин 2021-12-15 202.55.188.83

Zeel avsan l bol tuluh yostoi! Tulj chadahgui bol avah yosgui!

Avatar

Зочин 2021-12-15 64.119.22.251

ОДОО БҮГД ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВЦГАА. АЛЬ БОЛОХ ИХИЙГ. ТӨЛӨХГҮЙ ЮМ ЧИНЬ. ТАТВАР ТӨЛӨГЧИД ТӨЛНӨ. УРА УРА. ТУВААН МАН-ЫГ САЙН ХОРЛОЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-12-15 202.126.90.45

uhehgui bol tolj taarna

Avatar

Зочин 2021-12-15 103.14.37.8

аливаа юманд хэр хэмжээ бий.Энэ улсыг дампууруулах зорилготой хариуцлагагүй хүмүүс төрийн толгойд гарсны лай нь их боллоо .
Зах зээлийн гол хууль зээлсэн бол төлөх зарчмыг уландаа гишгэж , тухайн үед коммунистуудын хийдэггүй байсан шинэ журам гаргадаг боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж