Мальта улс каннабисыг хуульчиллаа | News.MN

Мальта улс каннабисыг хуульчиллаа

Мальта улс каннабисыг хуульчиллаа

Мальта улс каннабисыг хуульчиллаа

Мальта улс Европын холбооны орнуудаас анх удаа каннабис тариалалт болон хувь хүмүүс хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн улс боллоо. Тодруулбал, насанд хүрэгчид долоон грамм хүртэлх хэмжээтэй каннабис биедээ авч явах, мөн гэртээ дөрвөөс илүүгүйг тариалах боломжтой болжээ. Хэрвээ 28 грамм хүртэлх хэмжээгээр биедээ авч явсан тохиолдолд 100 евро хүртэл торгууль ногдуулах юм. Гэхдээ олон нийтийн газарт болон хүүхдийн өмнө татаж хэрэглэх нь хориотой. Олон нийтийн газарт татвал 235 евро, хүүхдийн өмнө татвал 500 еврогийн торгуультай.

Герман, Люксембург, Швейцарь зэрэг зарим орнууд мөн адил хуульчлахаар төлөвлөж байгаа аж. Харин Нидерланд гэх мэт зарим улсуудын хувьд тодорхой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрдөг.

Мальтагийн засгийн газар Мягмар гаригт хуулийн шинэчлэл дээр санал хурааж, дэмжсэн 36, эсэргүүцсэн 27 гэсэн үр дүн гарчээ. Мальтагийн Эрх тэгш байдлын сайд Оуэн Бонниси хэлэхдээ “Энэхүү түүхэн үйл явдал нь бага хэмжээгээр каннабис хэрэглэгчдийг эрүүгийн эрх зүйн тогтолцооны асуудалтай тулгарахыг зогсооно. Мөн хэрэглэгчид каннабисыг аюулгүй байдлаар хаанаас олж авахаа мэдсэнээр хар тамхины наймааг таслан зогсоох давуу талтай” гэжээ.

Сөрөг хүчний нам уг хуулийн төслийг дэмжээгүй байна. Каннабисын хэрэглээг зөвшөөрснөөр зохион байгуулалттай, хууль бус гэмт хэргийн зах зээл улам л өргөжинө гэж тус намын удирдагч Бернард Грех анхааруулжээ.

Хуулийн шинэ өөрчлөлттэй холбогдуулан каннабисын үр болон бусад мансууруулах бодисын үрийг албан ёсоор тарааж хуваарилах холбоо байгуулах болжээ. Энэ холбоо нь ердөө нэг хүнтэй байх ч боломжтой юм байна. Мөн хэрвээ насанд хүрээгүй хүүхэд каннабис хэрэглэсэн нь тогтоогдвол барьж хорихоос илүү зөвлөгөө өгч ажиллах талаар хуульчилжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Badarch taxar 2021-12-15 59.153.114.121

Хар тамхичин улс бий боллоо ёртөнцийн адаг шаарууд тийшээ очих байхдаа !! Эрүүл амьтад нь зайлах байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж