Трамп Ким Жон Уныг “Rocket man” гэж хочилжээ 

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Трамп Ким Жон Уныг “Rocket man” гэж хочилжээ 

Трамп Ким Жон Уныг “Rocket man” гэж хочилжээ 

Дональд Трамп саяхан хэлсэн үгэндээ Ким Жон Унд кассет тоглуулагч, 1970-аад оны Элтон Жоны "Rocket Man" дууг багтаасан хуурцаг бэлэглэж байснаа дурсчээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Бямба гаригт Флорида мужийн Санрайс дахь "FLA Live Arena" цэнгэлдэх хүрээлэнд хийсэн дөрвөн удаагийн “Түүхэн аялал”-ийнхаа эхний шөнө үг хэлэхдээ Хойд Солонгосын удирдагчид Элтон Жоны “Rocket man” дууг сонсгож байсан гэжээ.

Трампын хэлснээр кассет тоглуулагч ашиглан сонсгосон бөгөөд Хойд Солонгосын дуу биш гэдгийг тайлбарлаж зөвшөөрөл авсны дараа сонсгожээ.

Трамп аяыг нь тавиад “Би чамайг хаа сайгүй пуужин хөөргөх дуртай болохоор чинь энэ дууг сонсголоо” гэж хэлснээр Хойд Солонгосын тухайн үеийн пуужингийн туршилтуудыг егөөдсөн байна. Тэрбээр Ким Жон Унд “Rocked Man” хочыг өгсөн шалтгаанаа тайлбарлахдаа “Би түүнд "Би чамайг "Rocket man" гэж дуудна. Учир нь чамайг Японы дээгүүр пуужинг морь мэт унаж байгааг харж байна" гэж хэлсэн” гэв.

Трамп 2017 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй утсаар ярьсны дараа Кимд "Rocket Man" гэсэн хоч өгч байжээ. Мөн “Өчигдөр орой би Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүнтэй ярилцсан” гэж Трамп хэлээд  "Түүнээс "Rocket Man" яаж байгааг асуулаа. Хойд Солонгост урт хийн шугам үүсч байна. Маш муу мэдээ" гэв.

Тэрбээр үг хэлэх, ярилцлага өгөхдөө Кимийг олон удаа хоч нэрээр нь дуудан ярьсан байна. Гэхдээ хочилж дуу сонсгосон шалтгаан нь зүгээр л наргиа байсан бөгөөд кассет, хуурцаг тоглуулагчийг Кимд туслахууд нь шууд өгөөгүй боловч удахгүй өөр нэгэн бэлэгтэй хамт өгнө гэж дурсав. Дональд Трамп хэлэхдээ дараагийн бэлэг нь маш том байх бөгөөд хүмүүсийг алмайруулах болно гэжээ.

Эх сурвалж: Next Shark

Т. Исү

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж