Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Хүн "загнадаг" дарга

Улс төрийн хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зарим давхар дээлтэй сайд нарыг чөлөөлж оронд нь гишүүдийг томилохоор сураг дуулдаж байна. Энэ дагуу Засгийн газраас явах сайд нарын нэрс эхнээсээ ил болж буй. Тэдний нэг нь Шадар сайд С.Амарсайхан хэмээн хэвлэлээр бичиж буй. Очсон газар бүртээ хүн загнаж, лайв хийж байгаад нь Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн гэдэг. Түүнийг сүүлийн өдрүүдэд Засгийн газартайгаа зөвшилцөхгүй танхимаас гадуур ажиллаж яваа гэх ч шүүмжлэл байна.

Саяхан тэрбээр Онцгой байдлын газарт үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн эхнэрт амлалт өгчээ. Тодруулбал, гурав хоногийн дотор хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох болно гэдгийг хэлсэн байна.

Энэ талаар талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл цахим хуудсаараа дамжуулан "Шадар сайд С.Амарсайханы ажлын албанаас гурав хоногийн дотор онцгойгийн хэрэгтнүүдэд хариуцлага тооцож, уучлалт гуйлгаж, асуудлыг шийдэж өгнө гэж надад хэлсэн. Би шадар сайд С.Амарсайханы зөвлөх Ц.Мөнхбаатарын надад хэлсэн гурав хоногийг хүлээж суултаа түр зогсоолоо. Хэрэв хэлсэндээ хүрэхгүй бол би суултаа үргэлжлүүлэх болно” гэжээ. Ийнхүү даргын “хэнээтэй” Шадар сайд С.Амарсайханыг хэлсэндээ хүрэхийг олон нийт хүлээж суугаа. Үүнээс гадна боловсролын байгууллага шинэ жил тэмдэглэвэл хариуцлага тооцно гэдгийг ч хэлээд амжжээ. Түүний энэ мэт хүн загнаж, дүр эсгэдэг үйлдлээс нь олон нийт залхаад эхэлсэн бололтой.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж